Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд "Сүүн зам" бүжгийн наадам Улаанбаатар хотноо болох талаар мэдээлэл хийлээ.
Бүжгийн парад наадмыг анх удаа зохион байгуулах гэж байна. Наадмын үеэр Япон улсаас 170 орчим зочид ирэх бөгөөд 70 орчим бүжигчид багтсан. Тус наадмын үеэр 460 гаруй бүжигчид оролцоно.
Наймдугаар сарын 22-ны даваа гарагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Монгол Улсаа төлөөлж Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Үндэсний урлагийн их театр, Улаанбаатар чуулга, Түмэн их чуулга, СУИС-ын Бүжгийн урлагийн их сургууль, Хүн театр, Хатан чуулга, Монголын хүүхдийн ордны бүжигчид, Дундговь, Хэнтий аймгийн театрын уран бүтээлчид оролцоно. Фестивалд зүүн болон баруун Монгол бүжгийн гайхамшиг, төв халхын бүжиг, орчин үеийн бүжиг, Япон бүжгийн төрлүүдийн өвөрмөц онцлог, намба төрх, бүжгийн гайхамшгийг хамтарч хийж байна.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)