Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Доржханд: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсний дараа л УИХ-ын гишүүд давхар дээл өмсөх боломжтой

2022-8-17
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандтай ярилцлаа. Гэхдээ энэ удаагийн ярилцлагадаа түүнийг Үндсэн хуулийн их суудлын хуралдаанд өргөдөл гаргагч талаар оролцсон иргэн Т.Доржхандын хувиар урьсан гэдгийг онцолъё.


-Бидний ярилцлага Үндсэн хуулийн цэцийн уржигдрын (2022.08.15) их суудлын хуралдаанаас гарсан тогтоолын хүрээнд өрнөх нь. Та Их суудлын хуралдаанд иргэнийхээ хувиар оролцов уу, Их хурлын гишүүний статусаар суув уу?

-Хуульч Д.Үүрцайх бид хоёр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан. Тэр хүрээндээ иргэнийхээ хувиар, мэдээлэл гаргагчийн үүргээр энэ хуралдаанд оролцсон.

-УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар давхар дээлийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаад байсан. Их суудлын хуралдаанд Ш.Адьшаа гишүүн бас суусан байна лээ. Та хэдийн мэдээлэл буюу өргөдөл нэг байсан юм уу, эсвэл өөр байв уу?

-Д.Үүрцайх хуульч бид хоёрын мэдээлэл нэмэлтээр орсон. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болох гэж байна, ингэхдээ давхар дээлийг хэлэлцэх нь ээ гэсэн товыг сонсоод бид хоёр нэмэлт мэдээлэл гаргасан. Ингээд Их суудлын хуралдаанаар хамтад нь хэлэлцсэн гэсэн үг.

-Та хоёрын мэдээлэл ямар утгатай байсан бэ. Засгийн газрын гишүүд давхар дээлтэй байж болох тухай Ш.Адьшаа, Н.Ганибал гишүүдийн өргөдлөөс юугаараа ялгаатай байсан юм бэ?

-Бид хоёрын мэдээлэл бол түрүүнд хэлсэнчлэн нэмэлтээр орсон. Яагаад ингэж нэмэлт мэдээлэл яаралтай гаргах болсон бэ гэвэл давхар дээлийг хэлэлцэх гэж байгаа бол гишүүдийн тоо нэмэх тухай зайлшгүй ярих ёстой гэж үзсэн. Яагаад гэхээр Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүдээс бүрдүүлж болох юм бол парламентын гишүүдийн тоог зайлшгүй нэмэх шаардлагатай. Энэ хоёрыг огт салгаж болохгүй учир нэмэлтээр мэдээлэл гаргаж Их суудлын хуралдаанаар хэлэлцүүлсэн.

-Ш.Адьшаа, Н.Ганибал нарынх давхар дээл, Д.Үүрцайх хуульч та хоёрынх гишүүдийн тоо нэмэх тухай байжээ гэж ойлголоо.

-Тийм, зөв. Гэхдээ нэг зүйлийг тодруулах шаардлагатай. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд Д.Үүрцайх бид хоёр Үндсэн хуулийн цэцэд хоёр асуудлаар маргаан үүсгэсэн байдаг юм. Үүний нэг нь парламентын тогтолцоог бэхжүүлэхийн тулд пропорционалийн элементийг оруулах байсан. Үүнийг Цэцийн хуралдаанаар шийдвэрлээд сонгуулийн пропорциональ элементийг ашиглахад Үндсэн хуулийн ямар нэгэн зөрчил байхгүй гээд шийдвэрлэсэн. Одоо бол үүгээр ямар нэгэн маргаан байхгүй, пропорционалиар сонгууль явуулж болно гэсэн үг. Хоёрдугаарт, парламентын засаглал гэдэг бол намуудын засаглал, Ерөнхий сайдын засаглал байдаг. Тэр утгаараа ялсан намын Ерөнхий сайдад эрх мэдлийг өгч байгаа бол УИХ-ын гишүүдийн сайдаар ажиллаж болох тоог зааж болохгүй гэж үзээд энэ зөрчлийг арилгуулахаар Цэцэд хандсан. Ерөнхий сайд танхимдаа 100 хувь дан дээлтэй сайд оруулна уу, давхар дээлтэй сайд оруулна уу өөрийнх нь эрх мэдлийн хэрэг байх ёстой гэж үзээд мэдээлэл гаргасан. Түүнээс биш, Д.Үүрцайх хуульч бид хоёр Засгийн газрын сайд нар давхар дээл өмсөх ёстой гэж мэдээлэл гаргаагүй. Ш.Адьшаа, Н.Ганибал нарынх бол өөр нэхэмжлэлээр гаргасан асуудал.

-Хоёр өөр нэхэмжлэлээр үүссэн маргааныг тэгвэл уржигдрын Их суудлын хуралдаанаар хамтад нь хэлэлцсэн юм байна, тийм үү?

-Тэгсэн. Давхар дээл хэлэлцэх гэж л байгаа бол гишүүдийн тоог нэмэх тухай заавал хамтад нь хэлэлцэх ёстой гээд бид нэмэлт мэдээлэл гаргаад хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө материалуудаа Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн. УИХ 76 гишүүнтэй байгаа тохиолдолд давхар дээл өмсөх нь буруу гэсэн байр суурьтай байгаа. Давхар дээлний асуудлыг Их суудлын хуралдаанаар шийдэх гэж байгаа юм бол, уучлаарай гишүүдийн тоогоо нэмэгдүүлэх асуудлаа хамтад нь шийд ээ гээд л өргөдөл гаргасан.

-Яагаад гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг давхар дээлтэй уялдуулах ёстой гэж?

-Цөөн буюу одоогийнх шиг 76 гишүүнтэй байгаа тохиолдолд давхар дээл өмсөх нь буруу. Буруу гэдэг нь манай ойрхны жишээн дээр ч байдаг. Манай улс 100 хувь давхар дээлтэй сайд нартай Засгийн газартай байж үзлээ, дан дээлтэй сайд нараар Засгийн газрыг бүрдүүлж үзлээ, одоогийнх шиг зарим нь давхар дээлтэй Засгийн газартай ч байж үзлээ. 2000-2004 онд Н.Энхбаярын Засгийн газар 100 хувь давхар дээлтэй ажилласан. Гэтэл ийм үед яасан гэхээр бараг 16-19 гишүүн нь давхар сайд. Тэгээд сайд бүр нэг УИХ-ын гишүүнийг дааж аваад, тойрогт нь юм амлаад ажилчихаар парламентын тал хувиас ч илүү нь гүйцэтгэх засаглалынхаа хараанд орчихсон. Яахав, Засгийн газар тогтвортой сайн талтайг бол үгүйсгэхгүй. Гэтэл ийм үед Засгийн газар нь хараа хяналтгүй, хууль тогтоох байгууллагынхаа дээр нь гарчихсан байсан. Үүнийг юугаар хязгаарладаг вэ гэхээр парламентын гишүүдийн тоо олон байхад бол хяналтын систем алдагддаггүй. Ер нь олон улсын судалгаанууд байдаг л даа. Шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн тоо 120-иос доош байх юм бол тэр шийдвэр ямар нэгэн нөлөөнд автаж магадгүй ээ гэсэн. Ийм учраас л давхар дээлийг ярих гэж байгаа бол гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх асуудлаа бас ярь аа гээд өргөдөл гаргасан.

-Цэцийн их суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан 39.1 Үндсэн хуулийн бусад зүйл заалтад нийцэхгүй байна гэсэн тогтоол гарсан. Ингэснээр Засгийн газрыг 100 хувь гишүүдээс бүрдүүлэх боломж нээгдчихлээ. Намрын улс төр давхар дээлтэй болох гишүүдийн уралдаанаар эхлэх нь ээ?

-Нэг зүйлийг зориуд хэлье. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхгүйгээр Засгийн газрын сайд нарыг давхар дээл өмсгөж болохгүй.

-Яагаад. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас “Засгийн газрын гишүүдийн дөрөв хүртэлх сайдыг УИХ-ын гишүүдээс томилж болно” гэдэг заалтыг хүчингүй болгочихлоо шүү дээ.

-Үндсэн хуулийн цэцийн тогтоолд 39.1-ээс гадна УИХ парламентын гишүүдийн тоог нэм ээ, яагаад гэвэл давхар дээлний асуудал бол гишүүдийн тоотой уялдаатай зүйл байна аа гээд тусгачихсан. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гарсан шийдвэр бол эцсийнх байдаг. Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юу ч байдаггүй нь үнэн л юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ хийхээс өөр аргагүй. Яагаад гэвэл гишүүдийн тоог нэмнэ гэдэг чинь Үндсэн хуулийн асуудал. Гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг заавал хийх ёстой болсон гэсэн үг. Аан, харин үүнийг хийснийхээ дараа л давхар дээл өмсөх шинэ Засгийн газрын асуудлыг ярина шүү гэдгийг Цэцийн тогтоолд дурдсан байгаа.

-Цэцийн их суудлын хуралдааны тухай Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн албан мэдээнд бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан 39.1 нь Үндсэн хуулийн зарим зүйл заалттай нийцэхгүй байгаа учир хүчингүй болголоо гэсэн л байсан. Харин гишүүдийн тоог нэмэх болсон гэдгийг Таны ярианаас л сонсож байна.

-Тогтоол маш тодорхой гарсан.

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан 39.1 буюу УИХ-ын гишүүн Засгийн газарт дөрвөөс дээшгүй байна гэдэг тэр зүйл заалтыг хүчингүй болгосон. Ингэж Үндсэн хуулийн зөрчлийг арилгаж байгаа юм. Үндсэн хуулийн зүйл заалтууд нь Ерөнхий сайдыг тогтвортой үйл ажиллагаагаар хангана, бие дааж танхимаа бүрдүүл гээд эрх мэдлийг нээж өгсөн мөртлөө дараагийн заалтаараа дөрвийг нь УИХ-ын гишүүдээс томилно гэсэн нь зөрчил мөн л дөө. Үндсэн хуулийн судлаачид бол үүнийг маш сайн нарийн тайлбарлах байх. Үндсэн хуулийн суурь зарчимтайгаа харшилж байгаа тохиолдолд түүнийг залруулах эрх нь Үндсэн хуулийн цэцэд байгаа. Энэ бол хууль ёсны дагуу юм. Ер нь энэ дөрөв гэдэг хязгаарлалт яаж орж ирсэн гэхээр төрийн эрх мэдлийн хуваарилалтын зохист тэнцвэр алдагдахаас л сэргийлсэн.

Жишээлбэл, Засгийн газрын 19 хүртэлх гишүүд нэг нэг УИХ-ын гишүүнийг хариуцаж аваад тухайн гишүүний тойрогт төсөв амлаад асуудлуудыг нь шийдэх байдлаар тохиролцоо үүсгэж үр дүнд нь хянах хариуцлага тооцох ийм боломжгүй муу жишиг байсан. Үүгийг халах хэрэгтэй гээд  2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дөрөв гэдэг тоог оруулж ирсэн. Гэтэл 2019 оны нэмэлт өөрчлөлт тогтвортой, ажил хийдэг Засгийн газартай, өөрөөр хэлбэл Ерөнхий сайдынхаа эрх мэдлийг өсгөж, цаашид Ерөнхий сайд нь өөрийн багийг 100 хувь өөрөө бүрдүүлдэг хариуцлагаа бас хүлээдэг ийм систем рүү орох нь зүйтэй гэсэн үндсэн концепцоор явсан байгаа юм. Ерөнхий сайдад ийм эрх мэдэл өгсөн ч гэсэн дөрвийг нь УИХ-аас томилно шүү гээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үндсэн суурь зарчмаас өөр зарчмын хязгаарлалтыг 39.1-ээр оруулаад өгчихсөн. Энд зөрчил үүсч байгаа биз. Тэгэхээр бидний барьж байгаа үндэслэл нь болохоор давхар дээлний асуудал яригдаж байгаа бол эхлээд зарчмаа ярьцгаая аа. Үнэхээр Үндсэн хуулийн суурь зарчим үзэл санаанд Засгийн газрын бие даасан байдал, хараат бус байдал, тогтвортой байдлыг үндэслэж зарчмаа болгосон бол дөрөв гэж хязгаарлах чинь үндэслэлгүй байна. Дөрөв гэдэг заалтыг авч хаях нь зүйтэй.

Үр дүнд нь Монгол Улсын дараа дараагийн Засгийн газар, үе үеийн Ерөнхий сайд нар УИХ-ын гишүүдээс, нам бүлэг фракцаас, Ерөнхийлөгчөөс хамааралгүй хараат бусаар өөрийн багийг 100 хувь дан дээлтэй байна уу, 100 хувь давхар дээлтэй байна уу, холино уу өөрийн эрх мэдлийн хүрээнд танхимаа бүрдүүлж чадна гэсэн үг. Ерөнхий сайд гэдэг бол өөрөө ялсан намын бодлого хэрэгжүүлэх дарга буюу албан тушаалтан байдаг. Ардчилсан парламент гэдэг бол олон улсад намуудын бодлого мэтгэлцээний талбар байдаг. Тэр агуулгаараа Ерөнхий сайдад ийм эрх мэдлийг өгөх нь зөв.

Хоёрдугаарт 100 хувь давхар дээлтэй сайд нартай болох боломжтой гэж үзэж байгаа юм бол гишүүдийн тоог бас уялдуулаад нэмэх хэрэгтэй гэж байгаа юм. 2019 онд дөрөв гэдэг тоо тавихдаа 76 гэдэг тоонд тохируулж тавьсан. Энэ логикоор 16 гишүүн давхар дээл өмсөх боломжийг нээж байгаа бол 76  гэдэг тоог өөрчлөх ёстой. Олон улсад хэрэглэдэг садлаачдын аргаар бол Монгол Улсын парламент 150-155 гишүүнтэй байх ёстой. Ийм л байдлаар бид мэдээллээ гаргасан. Ийм мэдээллээр Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан дээр өглөө 9.00 цагаас оройн 18.30 хүртэл маргаан мэтгэлцээн өрнөж байж шийдвэр гарсан. Магадгүй Үндсэн хуулийн цэцийн түүхэнд ийм удаан хугацаагаар хэлэлцүүлэг өрнүүлж байсан тохиолдол ховор байх. Маш халуун мэтгэлцээн өрнөж байж Цэц тогтоол гаргасан. Тогтоолын агуулга хэсэгт нь хоёр дахь зүйл заалт нь буюу УИХ УИХ-ын гишүүдийн тоог өсгөж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн агуулга орсныг хуралдаанд оролцогчдод уншиж танилцуулсан.

-Их суудлын хуралдаанд УИХ-ын хариуцагчаар хэн оролцсон бэ?

-Нямаагийн Энхболд гишүүн хариуцагчаар оролцсон. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд маргаан үүсгэсэн нэгдүгээр асуудал дээр байр сууриа илэрхийлсэн. Өргөдөл гаргагчаар бол Д.Үүрцайх хуульч бид хоёр, бас Ш.Адьшаа гишүүн оролцсон. Ш.Адьшаа гишүүн хуралдааныг дуусгаагүй, орхиж гарсан.

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан хугацаанаасаа хүчин төгөлдөр байдаг. Тэгэхээр Үндсэн хуулийн 39.1 өчигдрөөс хүчингүй болсон гэж ойлгож болох уу?

-Цэцийн шийдвэр албажнаас эхлээд хүчингүй болно гэж ойлгож болно.

-Тэгвэл энэ заалтын хүрээнд байгуулагдсан Засгийн газар эрх зүйн чадамжтай Засгийн газар мөн үү?

-Шулуухан л хэлье. Онолын нарийн асуудлуудыг надтай хамт өргөдөл гаргасан Д.Үүрцайх хуульчаас тодруулж асуусан нь дээр байх. Би чинь эдийн засагч хүн шүү дээ. Д.Үүрцайх бол яг үндсэн хуулиар мэргэшсэн, Боннын их сургуульд арваад жил судалгаа хийсэн хуульч.

-За дараагийн ярилцлагадаа түүнийг урин, судлаачийн өнцгөөр нь ярилъя. Танаас асуух бас нэгэн асуулт. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны тогтоолд УИХ-ыг парламентын гишүүдийн тоог нэмэх тухай оруулжээ. Цэцийн шийдвэр эцсийнх болохоор парлментын гишүүдийн тоог нэмэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зайлшгүй УИХ хэлэлцэх болчихлоо. Нэг ёсондоо далд утгаараа Үндсэн хуулийн цэц хууль тогтоох эрх мэдэл эдэлчихлээ ш дээ. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д л хадгалагдана гэдэг Үндсэн хуулийн зарчим энд алдагдчихлаа. Ийм жишиг тогтох вий гэдгээс эмээж байна.

-Үндсэн хуулийг хамгаалахаас гадна зөв зарчмуудыг тогтоох нь Үндсэн хуулийн цэцийн үүрэг нь шүү дээ. Судлаачид үүн дээр өөрсдийн байр сууриа илэрхийлэх байх л даа. Их суудлын хуралдаан дээр өрнөсөн маргаанаас харахад бол зарим гишүүн нь Цэц ийм шийдвэр гаргаж болох уу, жишиг байгаа юу гээд хэлэлцүүлэгт оролцож л байсан. Ер нь энэ удаагийн Их суудлын хуралдааны тэмдэглэлийг ил болговол Үндсэн хуулийн маргааны сонгодог жишээ болохуйц зүйл байх болов уу гэж бодож байна. Хэн нь улсын хөгжлийн төлөө, зарчмын төлөө байгаа гэдэг нь тос усаараа ялгараад л гараад ирэхээр байна лээ.

-Сүүлийн асуулт. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт намар УИХ-аар хэлэлцэх нь гарцаагүй болсон энэ үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж үндэслэлүүд гаргаж ирж байсан хаврын байр суурь тань хэвээрээ юү гэдгийг асуумаар байна.

-Хэвээрээ. Манай нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй дөрвөн үндэслэл тавьсан. Тэр хэвээр байгаа. Хамгийн гол нь гадаад хүчин зүйлүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж парламентын ардчиллаа бэхжүүлэхийг “сануулж” байна. Дэлхийд ардчилсан дэглэм ялах уу, авторитари дэглэм ялах уу гэсэн хэд хэдэн халуун цэг бий болчихлоо. Ганц хүний засаглал, цөөхөн хүний дэглэм яагаад аюултай байдаг вэ гэдэг жишээг ч бид харж байна. Орос-Украин, Казахстан, Тайвань гээд ардчиллаа бэхжүүлэх шаардлагатайг сануулсан олон жишээ бидний эргэн тойронд байна. Ардчилсан, сонгодог парламентаа бэхжүүлэхийн тулд пропорциональ элементийг сонгуульдаа ашиглаж олон намын тогтолцоог жинхнээсээ парламентад бүрдүүлмээр байна. Хүчтэй гүйцэтгэх засаглалтай байхын тулд Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх бүх эрхийг өгч парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлмээр байна. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс бус, парламентаас сонгодог болмоор байна, эцэст нь эдийн засгийн хараат бус Монгол болохын тулд Үндсэн хуульдаа суурь зарчмуудыг нь суулгаж өгмөөр байна.

-Таны нэрлээд байгаа үндэслэлүүдээс, жишээлбэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдахгүй бол яах вэ?

-Сонгодог парламентын тогтолцооны үед Ерөнхийлөгчийг парламентын дотроос сонгодог. Үүнийг бид ер нь Үндсэн хуульдаа суулгаж өгөх ёстой юм. Энэ удаагийг өөрчлөлтөөр оруулж чадахгүй байж мэднэ. Яагаад гэвэл энэ өөрчлөлт Үндсэн хуулийн суурийг өөрчлөх учир энэ нь нэмэлт, өөрчлөлт биш, шинэчлэсэн найруулга болчих юм билээ. Гэхдээ яваандаа Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх л хэрэгтэй.

 

С.Ононтуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
“Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • William (129.205.124.101)
    Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
    2022 оны 08 сарын 21 | Хариулах
  • Zochin (122.201.31.47)
    Ene nohor davhar deeleer naimaaltssan uym bn l daa,songuuliin huulid oorchlolt oruulhin tuld..
    2022 оны 08 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    3 цаг 11 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    3 цаг 24 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    6 цаг 42 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    6 цаг 43 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    6 цаг 48 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    7 цаг 23 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    7 цаг 31 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    7 цаг 34 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    7 цаг 36 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    7 цаг 47 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    7 цаг 58 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    8 цаг 6 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    8 цаг 27 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    8 цаг 50 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    22 цаг 32 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    22 цаг 39 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
    Өчигдөр 17 цаг 21 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК