
Netflix-ийн Physical Asia шоунд Монголын баг тун амжилттай оролцож буй. Тус тэмцээнд оролцож буй холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сард аваргын бүсний төлөө тулалдахаар болжээ. Тодруулбал, ирэх сарын 5-ны баасан гарагт Бразилын Фабрико Андрадетэй Тайландын Бангкок хотноо тулалдах юм байна.
Б.Энх-Оргил нь Азийн хамгийн том холбоо болох "One FC"-д өрсөлддөг холимог тулаанч юм.

























































