Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол, Япон Улсын “Гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа” өдөрлөг боллоо

2022-9-15
0
ЖИРГЭХ

159A6487.jpg

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшгаас хамгаалах салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа” өдөрлөгийг нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын зочид төлөөлөгчид оролцлоо.

Онцгой байдлын ерөнхий газар 2004 оноос гамшгаас хамгаалах салбарт Япон Улс, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай идэвхтэй хамтран ажиллаж, Онцгой байдлын байгууллагын чадавхийг бэхжүүлэх, тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тодруулбал,

  • “Улаанбаатар хотын Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг сайжруулах нэг, хоёрдугаар шатны төсөл”,

  • “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”

  • “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх нэг, хоёрдугаар шатны төсөл”

  • “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад эмнэлгийн яаралтай тусламжийн автомашин нийлүүлэх төсөл”,

  • “Гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь”

  • Сургалт, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр тус тус төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд таван төрлийн 39 нэгж автомашин, эмнэлгийн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай “Ниссан патрол” маркийн 7 автомашин, барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэмжих таван нэр төрлийн 5 багц багаж, тоног төхөөрөмж, газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх сургалтын тоног төхөөрөмж мэргэжлийн байгуулагуудад нийлүүлэгдэж, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд ашиглагдаж байна.

Түүнчлэн дээрх төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг үнэлэх, гамшгийн үед байгууллага хоорондын хамтын ажиллагаа, үүрэг, оролцоог хангах, мэдээллийн санг бүрдүүлэх чиглэлээр 8 заавар, дүрэм журам боловсруулж, 11 байгууллагатай хамтын санамж бичгийг байгуулжээ.

Монгол Улс анх удаа гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг Монгол-Англи хэл дээр гаргаж жил бүр олны хүртээл болгож хэвшсэн бол интернетэд суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийг байгуулж, гамшгийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлээд байна.

Мөн хүүхэд багачуудад гамшгаас хамгаалах боловсрол олгох зорилгоор “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулан сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох сургалтын хөтөлбөрт оруулж, 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөж эхэлсэн бол олон нийтийн гамшгаас хамгаалах боловсролын дээшлүүлэх “Бэлэн бай” сургалтын багц, “Хэн, хэзээ ч, хаана, бэлэн” буухай тэмцээний гарын авлага, гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны багийг байгуулж, гамшгаас хамгаалах сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан байна.

Сургалт, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран Онцгой байдлын байгууллагын 50 алба хаагчийг мэргэшүүлэх, дадлага туршлага солилцох сургалтад хамруулж, “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас гамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл-1”-ийн хэрэгжих хугацаанд ажлын хэсгийн нийт 44 гишүүнийг  газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах засаглал, гамшгийн шуурхай удирдлагын бүтэц зохион байгуулалт, барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг хангах үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах боловсролын чиглэлээр сүүлийн үеийн шилдэг туршлагатай Япон Улсад газар дээр нь танилцах сургалтад хамруулсан юм.

Монгол Улсын Засгийн газар,  монголын ард түмэн 2011 онд Япон Улсын Зүүн эргийн мужуудад тохиолдсон хүчтэй газар хөдлөлт түүнээс үүдэлтэй цунамид нэрвэгдэгсдэд хандив тусламж үзүүлж, эрэн хайх аврах ажиллагаанд оролцох аврагчдаа илгээж байлаа. Энэ аврах ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Ш.Ганболдоор ахлуулсан Үндэсний аврах бригадын аврагчид Японы мэргэжил нэгт нөхдийн хамт үүрэг гүйцэтгэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюу толгой Архангай аймагт мод үржүүлгийн газар байгуулна
Нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана
Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюу толгой Архангай аймагт мод үржүүлгийн газар байгуулна
    2 цаг 45 мин
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
    3 цаг 24 мин
  • ДАШТ-ий талбай дээр анхны сурталчилгаа хэрхэн гарч ирсэн бэ?
    3 цаг 27 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана
    3 цаг 32 мин
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
    3 цаг 33 мин
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
    4 цаг 10 мин
  • “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна
    4 цаг 46 мин
  • Өнгөрсөн долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраажээ
    5 цаг 3 мин
  • Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана
    5 цаг 18 мин
  • 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
    5 цаг 33 мин
  • Тавдугаар сар дуустал 20% cashback
    5 цаг 38 мин
  • АНУ олон улсын хүсэлтийн дагуу Ормузын хоолойн гацааг арилгахаа мэдэгдэв
    6 цаг 24 мин
  • З.Мэндсайхан: Татварын бодлогыг шинэчлэх шаардлага бий
    6 цаг 25 мин
  • Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ
    6 цаг 43 мин
  • "Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
    6 цаг 50 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
    7 цаг 33 мин
  • Сүхбаатарын талбайд спорт, хоол, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна
    7 цаг 35 мин
  • Б.Түвшин: Намын 42 гишүүн эв нэгдэлтэй байх ёстой
    8 цаг 30 мин
  • Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
    9 цаг 6 мин
  • Атлантын далайд аялж явсан хөлөг дээр хантавирус дэгдэж, 3 хүн нас баржээ
    9 цаг 7 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
24 баримт
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК