09.00 цагт Эрүүл мэндийн “Сүхбаатар” сувилалд “Мишээл” хүүхдийн сангийн дэргэдэх мэргэжлийн эмч нарын баг 16 хүртэлх насны хүүхдүүдэд шүдний үнэ төлбөргүй оношилгоо, үзлэг хийнэ.
-УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдана.
10.30 цагт Төрийн ордны чуулганы танхимын үүдэнд АН-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.
11.00 цагт ҮСХ-ноос 9 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна.
11.00 цагт: Хангарьд ордонд нийслэлд цэрэг татлагыг зохион байгуулж буй талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 99830662.
12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д ОХУ-ын Буриад улсын Намсрайевын нэрэмжит Драмын эрдмийн театрын аялан тоглолтын талаар мэдээлнэ. Хэвлэлийн бага хуралд ОХУ-ын Буриад улсын Ардын болон Гавъяат жүжигчин, нэрт найруулагч Олег Юмов, Саян Жамбалов нар оролцоно.
18.00 цагт “Улаанбаатар” олон улсын кино наадмын 14 удаагийн нээлт болно.