зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сэлэнгэ аймаг хүнс үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг экспортод гаргах зорилт дэвшүүллээ

2022-10-17
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь нээлт Сэлэнгэ аймгаар үргэлжилж байна. Тус арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа. Мөн Сэлэнгэ аймгийн нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгж, хоршоод, төрийн албаныхан оролцож өргөн цар хүрээнд болж өндөрлөлөө.

Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт үр тарианы 50 хувь, төмсний 28 хувь, хүнсний ногооны 30 хувийг дангаараа хангадаг. Жилд дунджаар 174.0-196.0 мян.га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал, төмс, хүнсний ногоо тариалж, 120.0-130.0 мян.га талбайд уринш бэлтгэж,  200.0-250.0 мянган тонн ургац хураан авдаг. 2022 оны хаврын тариалалтаар нийт 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн 204.0 мян.га талбайд үр тариа, төмс хүнсний ногоог тариалсан байна. Ургац тогтоолтын дүнгээр улаанбуудай 129340 га-д хураалт хийхээс 575 га талбай мөндөрт цохигдон ургац алдаж, 128765 га талбайгаас 13,4 центнер буюу 157358 тонн ургац хураан авах урьдчилсан баланс гарсан. Намрын ургац хураалтад 411 комбайн, 125 будаа цэвэрлэгч, 128 будаа ачигч, 10 төмсний комбайн, 5 даршны комбайн, 27 төмс ухагч, 32 хүнсний ногоо хураагч, 22 механикжсан үтрэм ажиллаж байна. 

Мөн Сэлэнгэ аймгийн хэмжээнд бүртгэлтэй 154 хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хоршооны 52 хувь нь газар тариалан, мал аж ахуй хосолсон, 9.2 хувь нь мал аж ахуй, 10.2 хувь нь түүхий эд бэлтгэл, 13.3 хувь нь газар тариалан, 15.3 хувь нь бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийлүүлэгч аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа бол “Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг манлайлж, үр дүнтэй ажиллах зорилт дэвшүүллээ. Цаашид зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ гаднын улс орнууд руу экспортлох боломжийг эрэлхийлж ажиллах юм.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний Сэлэнгэ аймаг дахь нээлтийн үйл ажиллагаа хэлэлцүүлгээр үргэлжилж, иргэд, аж ахуйн нэгжүүд санал хүсэлтээ илэрхийллээ.

Тухайлбал Сэлэнгэ аймаг хүнсний ногоо, үр тариагаар аймгаа 100 хувь хангаж, бусад орон нутагт нийлүүлэх хүчин чадалтай ч хадгалах зоорь дутмаг байна. Ингэснээр тариаланчид намар ургацаа хямд өгч, хавар хүнсний ногооны хомсдолд орох нөхцөл үүсдэг гэв. Мөн өвлийн хүлэмж байдаггүйгээс зарим ногоочид орлогогүй болж, үйл ажиллагаа нь зогсоход хүрдэг. Сэлэнгэ аймагт чадварлаг боловсон хүчин зонхилж байна. Харин залуу үеийн төлөөлөл бага байдаг тул залгамж халаагаа бэлдэх шаардлагатай гэдгийг ч мөн хэлж байв.

НАРСАН ОЙ НАЙГАЖ БАЙНА
Төвийн бүсийн таван аймагт ажиллах ажлын хэсэг Тужийн нарсан ойн нөхөн сэргээлтийн үйл явцтай танилцаж, мод тарилаа. Тужийн нарс Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт орших Төрийн тусгай хамгаалалт бүхий байгалийн цогцолборт газар юм. Энэхүү байгалийн цогцолборт газар ой хээрийн түймэр болон хүний буруутай үйлдлээс болж ихээхэн сүйдээд байсан. Тиймээс УИХ-ын 39-р тогтоолоор 2002 онд тусгай хамгаалалтад авч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн ачаар нарсан ой өнөөдөр найгасаар байна.

ХӨДӨЛМӨРЧ ХҮН ЯМАР Ч ЦАГ ҮЕД САЙХАН АМЬДАРЧ ЧАДНА
Төвийн бүсийн таван аймагт ажиллах ажлын хэсгийн гишүүд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд өрхийн тариалан эрхэлдэг С.Наранцогтын гэрт зочилж, жимсний мод үржүүлгийн талбайтай нь танилцлаа. С.Наранцогтын хувьд 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж байгаа, үлгэр жишээ иргэн юм. Түүний жилийн орлого 60 орчим сая төгрөг бөгөөд орон нутгийнхаа жимс, жимсгэнэ, модны суулгацын хэрэгцээг хангахаас гадна өөрсдийнхөө тарьсан эрүүл аюулгүй, шинэхэн хүнсийг хэрэглэж байна. Тэрээр мод үржүүлгийн талбайгаа танилцуулах үеэр, “хөдөлмөрч хүн ямар ч нөхцөлд, ямар ч цаг үед сайхан амьдрах боломжтой” гэж хэлсэн юм.

Сэлэнгэ аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт амжилттай болж өндөрлөн, хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид сэтгэл хангалуун буцлаа. Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймагт “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, шилдэг тариаланч, үйлдвэрлэгчдэд шагнал гардууллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гангийн улмаас дэлхийн олон орон ургац алдахад хүрчээ
Нийслэлд 5 сургууль, 10 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
СУРВАЛЖИЛГА: Есдүгээр сарын нэгэн-Шинэ мөрөөдлийн эхлэл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гангийн улмаас дэлхийн олон орон ургац алдахад хүрчээ
    10 цаг 55 мин
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
    11 цаг 10 мин
  • Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай
    11 цаг 54 мин
  • “Хүүхдийн төлөө сан“-гийн 7.8 тэрбум төгрөгийг хүүхдийн эмчилгээнд шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах зэрэгт зарцуулна
    12 цаг 18 мин
  • Банкны салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд ХБНГУ-тай хамтран ажиллана
    12 цаг 26 мин
  • Нийслэлд 5 сургууль, 10 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
    12 цаг 34 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 2 мин
  • Н.Пүрэвдорж: Метроны инженер зам тээвэр, төмөр зам, уул уурхайн салбарын алинд ч хөрвөн ажиллах боломжтой
    13 цаг 41 мин
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
    14 цаг 5 мин
  • СУРВАЛЖИЛГА: Есдүгээр сарын нэгэн-Шинэ мөрөөдлийн эхлэл
    14 цаг 33 мин
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
    15 цаг 3 мин
  • Кембрижийн олон улсын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч СХД-ийн 151 дүгээр сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн Н.Алтаншагай оролцлоо
    15 цаг 13 мин
  • Л.Хосбаяр: НЕБ-ын тусгай хэрэгцээт 63 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ирэх онд ашиглалтад оруулна
    15 цаг 23 мин
  • Т.Доржханд: О.Цогтгэрэл танд намын гишүүдийнхээ итгэл, дэмжлэгийг хүлээн ялалт байгуулсан танд баяр хүргэе
    15 цаг 45 мин
  • Маргааш дараах байршилд цахилгаан хязгаарлана
    16 цаг 14 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13442 болжээ
    16 цаг 19 мин
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
    16 цаг 45 мин
  • Онцгойнхон таван иргэний амь насыг авран хамгаалжээ
    16 цаг 57 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл үргэлжилж байна
    17 цаг 11 мин
  • “Халзан Бүрэгтэй Хөгжлийн Сан” нь Мянгад сумын иргэдэд анх удаа хүүгүй зээл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ
    17 цаг 12 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Хонг Конгийн багтай тоглоно
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
  • О.Цогтгэрэл: Машинаар бол АН социалист кабинтай, барууны сүүлийн үеийн мотортой. Үүнийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
24 баримт
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК