Намрын чуулганаар ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын Боловсролын зээлийн санд хэдэн төгрөгийг хэрхэн хувиарилсныг хүргэе.
Боловсролын зээлийн санд 2023 онд нийт 93.0 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 14.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн санал юм. Боловсролын зээлийн сангийн төсөв нэмэгдсэнээр оюутан залуучуудад томоохон боломж юм.
- “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг" хөтөлбөр 24.7 тэрбум
- Оюутны хөгжлийн зээл 21.8 тэрбум
- Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй болон нэг ерхеес 3 хүүхэд нь зэрэг суралцдаг бол 1 хүүхдийн тэтгэлэгт 18.7 тэрбум
- Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг 10.5 тэрбум
- Гадаадад суралцагсдын тэтгэлэг 10.0 тэрбум
- Сувилагч мэргэжлээр төрийн өмчийн их дээд сургуульд суралцаж байгаа оюутны тэтгэлэг 5.4 турбум
- Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадад суралцаж байгаа оюутнуудын тэтгэлэг 2.8 тэрбум
- Багш мэргэжлээр терийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа суралцагчдын болон орон нутагт Хийх багшлах Дадлагын тэтгэлэг 2.3 тэрбум
- Орон нутгаас суралцаж байгаа оюутны замын зардлын хөнгөлөлт 1.0 тэрбум
- Засгийн газар хоорондын гэрээний дагуу Гадаад улсаас Монгол Улсад суралцаж байгаа гадаад оюутнуудын амжиргааны тэтгэлэг 0.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
Д.Батчулуун