Алсын хараа-2050 “Шинэ сэргэлтийн бодлого” сургалт 2 үе шаттай зохион байгуулагдаж байгаа. Соёлын салбарын хувьд танхимын 2 өдрийн сургалтад нийт 83 алба хаагчийг хамрууллаа. Сургалтыг Удирдлагын академийн багшлах бүрэлдэхүүн заалаа.
Сургалтаар Алсын хараа -2050 урт хугацааны бодлогын баримт бичгийн зорилго, зорилт тэр дундаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд соёлын салбарын гүйцэтгэх үүрэг, нөлөөлөл зэрэг үндсэн мэдлэгийг соёлын яамны болон харьяа байгууллагын удирдах албан тушаалтнуудад олголоо.
Сургалтын хугацаанд суралцагч бүрийн идэвхийг онооны системээр дүгнэж, хамгийн өндөр оноо авсан 6 алба хаагчийг Удирдлагын академийн багш нар шалгаруулан энэ сарын 21 өдөр зохион байгуулагдах төрийн албан хаагчдын форумд оролцох эрхээр шагналаа.