Зам тээврийн осолтой холбоотойгоор ТЦА-ны холбогдох дарга нар мэдээлэл хийж байна.
"17 цэргийн албан хаагч явснаас хоёр цэргийн албан хаагч анхан шатны үзлэгээр гэмтэл учиран, эрүүл мэнд хохирсон асуудлын Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт зам тээврийн ослын шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Мөн аравдугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин Тавантолгой багийн газарт цэргийн албан хаагчдыг тээвэрлэж явсан машин осолдсон. Нийт 39 цэрэг тээвэрлэж явснаас гурван цэргийн биед хохирол учирсан. Энэ хэргийг Завхан аймгийн цагдаагийн газарт хэрэг шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Мөн Баянзүрх дүүргийн 12-р хороонд аравдугаар сарын 19-ны 00 цагт иргэн Б-г зам дээр хэвтэж байх үед дугаар номер тодорхойгүй автомашины жолооч мөргөж, хэргийг газрыг мөргөж зугтсан. Үүний дараа хоёр автомашин ээлжлэн дээгүүр нь гарсан авто осол бүртгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Баян-Өлгий аймагт тээврийн хэрэгсэл онхолдсон тухай мэдээлэл ирсэн. Шалгалтын явцад тухайн автомашин Баян-Өлгий аймгийн Засаг даргын ахынм эзэмшлийн автомашин болох нь тогтоогдсон" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)