ХНХЯ, Гүүд нейборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газартай байгуулсан хамтран ажиллах санамж бичиг болон хүүхдийн эрх, хамгааллын талаарх хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд хүчирхийллийн даван туулагчдад тулгамддаг сэтгэл зүйн асуудалд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөөний /насанд хүрэгч, бага насны хүүхдийн, өсвөр насны хүүхдийн сэтгэл түгшилтийг багасгахад чиглэсэн сэтгэл зүйн/ хөтөлбөрийг анх удаа боловсруулсан.
Салбарт ажиллаж байгаа сэтгэл зүйчдэд сэтгэл зүйн зөвлөгөөний хөтөлбөрийг танилцуулах сургалт зохион байгуулж, 1.8 сая төгрөгийн үнэ бүхий сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөөний багц бэлтгэн өглөө.
Мөн тус олон улсын төрийн бус байгууллагаас үйлчилгээ үзүүлдэг түр хамгаалах байр, асрамж халамжийн 7 төвд бага насны хүүхдийн хувцас гардуулж, дэмжлэг үзүүллээ.