Коронавирусийн эсрэг вакцин, энэ жилийн дархлаажуулалтын онцлог, вакцины талаарх дэлхий дахинд хийгдэж буй судалгааны дүгнэлтийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөл О.Батбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Long КОВИД-19-ийн үлдэц нь тулгамдсан асуудал болж байгаа бөгөөд оюуны чадамж буурах, ядарч цуцах, хөлрөх зэрэг хэд хэдэн шинж тэмдэг илэрдэг. Энэ нь коронавирусийн халдвараар өвдсөн, тэр дундаа вакцин хийлгээгүй эсвэл нэг, хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүст илүү өндөр хувьтай илэрч байгаа.
Мөн коронавирусийн халдварын улмаас бусад эрхтэн систем буюу элэг, бөөр, уушгины эрхтэн системд үлдэц үлдээсэн. Тухайлбал, эрт илрүүлгээр уушгины сорвижилт нэлээд өндөр гарч байна. Мөн бусад эрхтэн дээр ч үлдцүүд нь илэрч буй.
Өөрөөр хэлбэл, коронавируст халдвар насан туршийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үлдцүүд үлдээгээд байгаа нь харагдаж байна" гэв.