зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТОМИЛОЛТ: Түлшний үнээ төлж чадаагүйгээс Шарын голын уурхай өнгөрсөн сард тэг зогсолт хийжээ

2022-10-25
0
ЖИРГЭХ

Эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдлын талаар уншигч та бүхэнд өмнөх сурвалжилгаас мэдээлэл авсан биз ээ. Харин энэ удаад Эрчим хүний салбарын алдагдлыг нөхөх хоёр арга зам болон тус салбарт тулгамдаж буй дөрвөн  асуудлыг танилцуулъя. Мөн үүний зэрэгцээ Дарханы ДЦС-ын ажилчдын яриаг хүргэж байна. 


Эрчим хүчний салбарын 1.6 их наяд төгрөгийн өрийг шийдэх 2 арга зам

  1. Цахилгаан эрчим хүчний үнийг нэмэх
  2. Өрийг төсөвт татвар хэлбэрээр суутгах

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбарын нийт өрөөс 400 тэрбум төгрөгийг барагдуулах шаардлагатай байгаа талаар хэлж байв. Тодруулбал, тэрбээр цахилгаан эрчим хүчний үнийг нэмэх, төсөвт татвар хэлбэрээр суулгах гэсэн хоёр арга зам бий хэмээн мэдээлсэн юм. Эрчим хүний үнийг нэмснээр 280 тэрбум төгрөгөөр орлого нэмэгдэх буюу эрчим хүчний салбар өрөө барагдуулах боломж үүсэх юм. 


Эрчим хүчний салбарт тулгамдаж буй 4 асуудал

1. Эрчим хүчний алдагдал  

Эрчим хүчний салбар сүүлийн дөрвөн жил алдагдалтай ажиллаж байна. Тухайлбал, 2019 онд 59 тэрбум, 2020 онд 92 тэрбум, 2021 онд 78 тэрбум, 2022 онд 168 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэх тооцоолол бий. Алдагдалтай ажиллаж буй гол шалтгаан бол эрчим хүчний үнэ. Өөрөөр хэлбэл, өртгөөсөө 49 төгрөгөөр буюу 28 хувь доогуур үнээр цахилгаан эрчим хүч нийлүүлж байгаатай холбоотой юм.

  • Нийт эрчим хүчний салбарын алдагдал: 168 тэрбум төгрөг 
  • Эрдэнэтийн ДЦС-ын алдагдал: 11 тэрбум төгрөг 
  • Дарханы ДЦС-ын алдагдал: 4.4 тэрбум төгрөг 

Энэ талаар “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батжаргал “Дарханы дулааны шугам сүлжээ” 191 ажилтантай. Бид Дарханы ДЦС-аас дулааны эрчим хүчийг худалдаж аваад хэрэглэгчдэд түгээдэг төрийн өмчит компани юм. Жилдээ 10.1 тэрбумын орлого олж, 12.3, тэрбумын зарлагатай гарч байна. Гуравдугаар улирлын балансаар 1.2 тэрбумын алдагдалтай гарлаа. Гол алдагдал нь дулааны эрчим хүчийн үнэ тарифтай холбоотой гарч байна. Дархан ДЦС нэг кКал-ыг 35800 төгрөгөөр үйлдвэрлэдэг ч хэрэглэгчдэд 7200 төгрөгөөр түгээж байна” гэв.


2. Тоног төхөөрөмжийн шинэчлэл

Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 63 зуух бий. Үүнээс өнөөдрийн байдлаар ажилд 23, 22 турбогенератор ажиллаж байна. Эдгээр зуух, тоног төхөөрмжийг шинэчлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байв.

Тухайлбал, Эрдэнэтийн ДЦС-т гурван зуух шинэчлэх шаардлагатай бөгөөд нэг зуухыг нэг тэрбум төгрөгөөр худалдан авах боломжтой. Мөн Дарханы ДЦС-т шинэчлэл, засвар хийх зуух, тоног төхөөрөмжүүд бий.

Гэвч алдагдалтай ажилласны үр дүнд засвар хийх санхүүгийн эх үүсвэр үгүй болсон байна. Тиймээс энэ өвөл зуухаа шинэчлэх биш зөвхөн засварлаж давах аж. 

Энэ талаар “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Ерөнхий инженер Б.Батжаргал “Манай компани Дархан Сэлэнгэ, Төв аймгийн нутагт цахилгаан дулаан түгээх үйл ажиллагаа явуулдаг. Энэ онд хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхээр зардлынхаа 10 хувийг хэмнэж ажилласан. Гэтэл гуравдугаар улирлын тайлан тэнцлээр 3.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ нь сэлбэг материалаа гаднаас авч байгаатай холбоотой юм. Тоног төхөөрөмж, материалаа Герман улсаас авдаг. Хэмнэлтийн горимд ажилласан боловч алдагдалтай ажилласанд харамсалтай байна. Жилд 4 тэрбум төгрөгийн алдагдал гарах прогнозтой байна. Манай компаниас энэ онд 54 хүн ажлаасаа гарсан. Манайх 440 хүн ажилладаг. Залуучууд их ажлаас гарч байна. Тухайлбал, удаан ажилласан жилийн нэмэгдэл авдаггүй учир цалин маш бага. Ажлын байрны зар тавихад  бүртгүүлдэг хүн байхгүй болсон байна. Боловсон хүчнээ алдсаар байгаад харамсалтай байна. Дундаж цалин 874.3 мянган төгрөгийн цалинтай. Үүнээс 660 мянган төгрөгийг гар дээрээ авч байна. Их дээд сургуулиудын боловсон хүчнүүд маш сайн бэлтгэгдэж байна. Эдгээр залуучуудыг хоёроос гурван жил дадлагажуулсаны дараа өөр компани руу явж байна” гэв.


3. Боловсон хүчний нөөц, ажилчдын цалин хөлс

Эрчим хүчний салбар ажилчид ажиллаасаа өрийн хүсэлтээр гарсаар байна. Тухайлбал, Эрдэнэт, Дарханы ДЦС-ын ажлаас гарч буй ажилчдын дийлэнх нь ГОК, Тавантолгой, Оюутолгой компанид ажилд оржээ. Ажлаас гарсан хүний орон тоонд ажлын зар тавихад орох хүн олдохоо байсан тухай салбарынхан хэлж байв. Энэ нь мэдээж ажилчдын цалин хөлс, ажиллах нөхцөлтэй холбоотой юм.

Өнөөдрийн байдлаар Дархан, Эрдэнэтийн ДЦС-уудын дундаж цалин 800 мянган төгрөг байна. Үүнээс нийгмийн даатгал төлөөд гар дээрээ 600 гаруй мянган төгрөг авч байна.

Цалин ийм байгаа нөхцөлд ажиллах хүчин хомсдож, өндөр цалинтай ажил руу явж байгаад нь эргэлзэх зүйлгүй биз ээ. 

Энэ талаар “Дарханы ДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан “Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд хурдацтай өсч байна. Энэ хэрэглээг хангахын тулд засвар шинэчлэлийн ажлыг хийх ёстой. Компанийн найдвартай ажиллагааг хангахын тулд хөрөнгө мөнгөн урсгал дутагдаж байна. Энэ нь хил гаалийн хаалттай байдал, валютын ханшийн өөрчлөлттэй холбоотой. Компанийн хувьд орлого бид өсгөж, зардлаа бууруулж чадаж байна. Гэсэн хэдий  ч алдагдалтай гарлаа. Энэ нь эцэстээ үнэ тариф дээр буудаг. Компанийн хувьд урьдчилсан тооцоо хийж үзсэн. Одоогоор тариф 141.9 мянган төгрөг байна. Үүнийг 27.8 хувиар нэмбэл алдагдалгүй балансаа барина.Гуравдугаар улирлын байдлаар 4.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байна. Оны эцэст 10 тэрбум хүрэх магадлалтай. Манайх зардлаа тооцоод үзэхэд нүүрсний зардал 44 хувийг эзэлж байна.

Нүүрс нэг тонн нь 45 мянган төгрөг байна. Жилдээ 430 мянган тонн нүүрс хэрэглэдэг.

Эрчим хүчний салбарын төгсөгчид шууд ирээд ажиллах боломжгүй. Хэдийгээр сургууль төгссөн ч доод тал нь таван жил болж байж  ажлаа “гадарлах” төдий л болдог. Энэ онд 20 хүн ажлаас гарсан. Судалгаа хийхэд өндөр цалинтай ажлын байрыг сонгож байна. Эсвэл гадаадад ажиллахаар гарч байна. Цаашдаа энэ байдал нэмэгдэх хандлагатай байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувь хангагдсан. Тиймээс энэ өвлийг гайгүй давах байх. Өвөл аваарын нөөц, тоног төхөөрөмжийн доголдолтой байвал ард иргэдийг эрчим хүчээр хангаж чадахгүйд хүрнэ” гэв.

Мөн энэ талаар Дархан ДЦС-ын Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Болд “Ажилтнууд цалин хөлс, орон сууцны асуудлыг ярьдаг. Сүүлийн зургаан сарын хугацаанд зөвхөн манай компанийн хувьд 20 ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцалж гадагшаа явсан.  Эрчим хүчний салбар, мэдлэг, ур чадвар шаардсан салбар. Богино хугацаанд эзэмшдэггүй. Хүний нөөцийн хомсдолд орж байна. Ингэснээр ажилчдын ажлын ачаалал нэмэгдэж байна. Удахгүй өвлийн их ачаалал ирэхэд осол гарах эрсдэлтэй байгааг үгүйсгэхгүй. 2023 онд цалин хөлсийг доод тал нь 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. Сайдад албан бичгээ өгсөн. Үүнтэй холбоотой Эрдэнийн дулааны станцад очиж тайван жагсаал хийсэн. Цалин хөлсийг яаралтай нэмэгдүүлэх, хамтын гэрээний үүргийг биелүүлэх хэрэгтэй” гэсэн юм.


4. Нүүрс худалдан авах

Цахилгаан дулааны станцын үйл ажиллагаа түлшгүйгээр явагдах боломжгүй. Дархан, Эрдэнэтийн ДЦС-ууд түлшээ Шарын голын нүүрсний уурхайгаас нийлүүлдэг. Гэтэл тус уурхайн өнгөрсөн сард тэг зогсолт хийжээ. Иймд зөвхөн эрчим хүчний салбарт бус нүүрсний уухайд дээрх асуудлууд мөн тулгамджээ.

Энэ талаар “Шарын гол ХК-ийн гүйцэтгэх захирал” Б.Мэндсайхан “Уурхай энэ онд 1.4 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний таван байдлаар график төлөвлөгөө хоцрогдолтой явж байгаа. Арванхоёрдугаар сарын 1-н гэхэд 800 мянган тонн нүүрс нээхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар 1.2 сая тонн хөрс үлдсэн байна.

Шарын голын уурхай Монгол Улсын эрчим хүчний нүүрсний 12 хувийн дангаараа хангадаг. Эрдэнэтийн ДЦС, Эрдэнэт үйлдвэрийн ДЦС, Дарханы ДЦС, Хөтөл болон бусад жижиг газруудад нийлээд жилдээ 1.5 сая тонн эрчим хүч нүүрс гардаг. Өнөөдрийн байдлаар 600 орчим ажилчинтай ажиллаж байна.

Бид наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын хооронд тэг зогсолт хийсэн. Тэг зогсолт хийсэн шалтгаан бол түлшний үнэ төлж чадаагүйтэй холбоотой юм.

2020 онд Эрчим хүчний зохицуулах хороо нүүрсний үнийг 44.500 төгрөгөөр тогтоосон байдаг. Тухайн үед дизель түлшний үнэ 1600 төгрөг байсан. Харин долоо, наймдугаар сард 4000 гаруй төгрөг болсон. Уурхай хоногт 23 мянган литр түлш хэрэглэдэг. Түлшний үнийн зөрүү хоногт  60сая төгрөгийн алдагдалтай байна. Сардаа 1.8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна.

Өнөөдөр ажилчдын нийгмийн асуудал маш хүнд байна. Ажилчдын цалин хөлс тавиж чадахгүйд хүрч байна. Орлого тал нь төрийн хяналтад баг үнээр, зарлага тал нь зах зээлийн буюу өндөр үнээр яваад байна. Үүнээс алдагдал үүсээд байгаа юм. Дундаж цалин 1.3 сая төгрөг байна. Өмнөговь аймгийн уухайнуудын ажилчдын цалингаас хэд дахин бага цалин авдаг” гэв. 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
СУРВАЛЖИЛГА: Ганц бие амьдралын моод ба нийгмийн хандлага
Дараах байршилд цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорилоо
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 69 мянган иргэн дэмжээд байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.113.174)
    Энэ юу вэ дундаж цалин 2 сая тог шуу дээ ажил хийх хун тавих хэрэгтэй шуу дээ арай хэтэрхий яриад ард тумэнийг айлгаад бна шуу дээ шинэ сайд нь ийм юмнуудыг хурдан шиг зайлуулаад ажил хийх хун тавиа
    2022 оны 10 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
    1 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
    10 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-г угтан авлаа
    36 мин
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
    1 цаг 28 мин
  • "TOKUSEGAWA U-15 SUMO CUP 2025” тэмцээнээс шалгарсан хоёр хүүхдийг Японд үнэгүй сургана
    1 цаг 43 мин
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
    1 цаг 59 мин
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
    2 цаг 20 мин
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
    2 цаг 49 мин
  • СУРВАЛЖИЛГА: Ганц бие амьдралын моод ба нийгмийн хандлага
    2 цаг 57 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
    3 цаг 21 мин
  • Энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорилоо
    3 цаг 26 мин
  • Засгийн газрын хуралдаан болж байна
    4 цаг 8 мин
  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 69 мянган иргэн дэмжээд байна
    4 цаг 18 мин
  • ӨНӨӨДӨР: “Петрочайна дачин Тамсаг” компани болон шүүхийн хууль бус шийдвэрийн талаар мэдээлнэ
    4 цаг 31 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
    4 цаг 37 мин
  • Гангийн улмаас дэлхийн олон орон ургац алдахад хүрчээ
    18 цаг 19 мин
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
    18 цаг 34 мин
  • Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай
    19 цаг 18 мин
  • “Хүүхдийн төлөө сан“-гийн 7.8 тэрбум төгрөгийг хүүхдийн эмчилгээнд шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах зэрэгт зарцуулна
    19 цаг 42 мин
  • Банкны салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд ХБНГУ-тай хамтран ажиллана
    19 цаг 49 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Хонг Конгийн багтай тоглоно
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • О.Цогтгэрэл: Машинаар бол АН социалист кабинтай, барууны сүүлийн үеийн мотортой. Үүнийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй
  • Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
24 баримт
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК