Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
9:30 цагт: "Ази номхон далайн бүсийн кибер сургалт-2025” Шангрила зочид буудалд болно.
11:00 цагт: БНХАУ-ын Өвөр Монголын их сургуулийн профессор Д.Түмэнжаргал “Монгол бичгийн адил бус бичлэгтэй дан үгийг жигдлэх асуудалд” сэдвээр МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд илтгэл хэлэлцүүлнэ.
12.00 цагт: Дорнод аймгийн нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг” компани болон шүүхийн хууль бус шийдвэрийн талаар “Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ-аас “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.