НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс эхэлж иргэдийн дансанд орно. Буцаан олголтод 2022 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтын дүн хамаарна.
Гуравдугаар улирлын буцаан олголтоор 1.124.564 иргэнд 66.4 тэрбум төгрөгийг олгоно.
Энэ сараас эхлэн сугалааны урамшуулал олгох журмыг шинэчилсэн бөгөөд олон баримт бүртгүүлбэл азтан болох магадлал өсөх юм. Шинэчилсэн журмаар, 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг, 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг, 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.
М.Сүхэхэй