зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Бадамхатан: Барьцалдуулагч бодис гээд байгаа нь Хятадад үйлдвэрлэсэн ургамлын гаралтай химийн хоргүй бодис

2022-1-28
0
ЖИРГЭХ

“Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж буй шахмал түлшний орц найрлагын талаар тус компанийн ахлах зөвлөх Техникийн ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх инженер Г.Бадамхатантай ярилцлаа.


-Өнгөрөгч амралтын өдрүүдэд иргэд сайжруулсан шахмал түлшинд угаартаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Сайжруулсан шахмал түлшний орц найрлаганд нь ямар бодисууд орсон бэ?

-Манай шахмал түлшний 95 хувь нь Өмнөговиос зөөж авчирч байгаа угааж баяжигдсан эрчим хүчний   нүүрс. Тодорхой хэмжээгээр тоос шороо механик хольцууд нь салсан нүүрс байгаа. Энэ нүүрсэн дээрээ холбогч бодис SB гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн сүүлийн үед гарч ирсэн шахмал түлшний зориулалттай, цагаан шаргал өнгөтэй хуурай бодисыг хэрэглэсэн. CLICK TO TWEET

Энэ элементийн бүтэц нь нүүрс төрөгч C-41.93 хувь, устөрөгч H-6-7 хувь, хүчилтөрөгч O-49.93%, Азот N 1.25%, PH 6.8-7.2% байгаа юм. Энэ бодисыг манайхан барьцалдуулагч бодис гэж нэрлээд байгаа. Хуурай агааржуулалттай, нөхцөлд  ус чийг борооноос хамгаалж хадгалах горимтой.

Гарал үүсэл нь ургамлын гаралтай, үр тариа эрдэнэ шиш, чихрийн манжин зэрэг ургамлуудын сүрэллэг ишийг боловсруулаад гаргаж авдаг учраас химийн хортой үнэр танар байхгүй CLICK TO TWEET. Энэ бодисоос сайжруулсан шахмал түлшинд 2.5 хувь орж байгаа. Мөн “soot free”  гэдэг  утаа хөө тортог бууруулдаг  шингэн бодис ордог. Энэ нь БНСУ-ын Эрүүл мэндийн  байгууллагаас шалгарсан бодис.

Энэтхэг, Хятад, Солонгос зэрэг Азийн томоохон орнууд агаарын бохирдлоо бууруулахад ашиглаж байсан, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын алтан медальтай, нано технологиор гаргаж авсан бодис юм. CLICK TO TWEET

Бодисын онцлог нь шаталт муутай нүүрс-устөрөгчийн бүрэн шаталтыг дэмжиж, утаа тортог агаар бохирдуулдаг хийн бохирдлыг бууруулж, зуух янданд хөө тортог суухаас хамгаалдаг эко бүтээгдэхүүн юм. Үүнийг шахмал түлшиндээ хэрэглэхдээ шахмалын хольцыг  зуурах усанд хольж хэрэглэдэг учраас бага орцтой ордог.

-Иргэд угаартсан нь буруу хэрэглээнээс болов уу?

-Ямар ч түлшийг зөв зохистой галлахгүй бол угаар гардаг. Нүүрс түлдэг байхад угаартах хэрэг олон гардаг байсан. Угаарын хий юу юм бэ гэдгийг эхлээд  хэлье гэж бодож байна. Аливаа түлшийг түлхэд зуухан дотор хүчил төрөгчийн оролцоотой бүрэн гүйцэт шаталт явагддаг. Зуухан дотор хүчилтөрөгчийн хэмжээ багасаад агаарын солилцоо муудаад ирэхээр түлж байгаа түлш дутуу шатаад угаарын хий CO-г үүсдэг. Энэ нь үнэргүй, өнгөгүй, амтгүй тэр болгон мэдэгддэггүй хий учраас хүмүүс  хордохдоо амархан байдаг.

Зууханд хийсэн түлшээ гүйцэт шатаагүй байхад яндангийн хавхлаг, зуухны хаалт зэргийг хааж болохгүй. Цаашлаад зуухны бүрэн байдал түлшний шаталтад их чухал  нөлөөтэй. Хувь хүн өөрөө түлшээ бүрэн шатаж байна уу, үгүй юу гэдэгт хяналт анхаарал тавих ёстой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон харамсалтай хэрэг сайжруулсан түлшний дутуу шаталтаас болсон болов уу гэж бодож байна. Угаарын хий дутуу шаталт явагдсаны улмаас гардаг. CLICK TO TWEET

Өмнө хийсэн нүүрсэн дээрээ гал нэмэхдээ хэт ихээр нэмсэн бол дутуу шаталт явагдаж угаар гарна.  Манай түлш илч өндөр учраас түрүүчийн хийсэн түлшний дөл цог нь дуусаагүй байхад дээрээс нь 5,10 ширхэгээр хийх ёстой. Манайхан нүүрс түлэхдээ хувин, тороор хийдэг байсан шигээ бодож их хэмжээгээр түлээд байна CLICK TO TWEET. Ингэснээр цогоо дарж унтраагаад агаарын солилцоо муу явагдаж, уугиад шатаж эхлэхээсээ өмнө угаарын хий гаргаад байгаа юм. Тиймээс зуухандаа түлш нэмэх, хавхлаг зэргийг заавал дүрэм журмын дагуу хийж байх ёстой. Үүн дээр л алдаад байх шиг байна.

-Нүүрс шиг хувингаар хийх  бус бага багаар тасралтгүй түлэх ёстой гэсэн үг үү?

-Өмнөх цогон дээр 5,10 ширхэгээр бага багаар хийснээр бүрэн гүйцэт шаталт явагдана. Бөөнөөр нь их хийснээр ноцож чадахгүй, угаарын хий гарч байгаа юм. Угаарын хий гэдэг нь CO. Өөрөөр хэлбэл, дутуу шатсан нүүрс төрөгчийн исэл. Стандартад CO-ийн хэмжээг 9800-аас доош байх ёстой зааж өгсөн байдаг бол манай түлшинд энэ бодисын хэмжээ 2388 байдаг. Стандартаас 4 дахин бага байна. CLICK TO TWEET

Сайжруулсан шахмал түлшийг бүрэн гүйцэт зөв шатаавал угаартах аюул гарах ямар ч үндэс байхгүй. CLICK TO TWEETТүлшээ буруу, дутуу шатаасантай холбоотойгоор харамсалтай хэрэг гарлаа.

-Түлшинд асуудал байв уу эсвэл буруу хэрэглээнээс болсон уу гэдэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт нь гарсан уу?

-Өнөө өглөө дүгнэлт гарсан. Олон нийтийн сүлжээгээр барьцалдуулагч бодис химийн орц найрлагатай гэх мэт мэдээллүүд явж байна. Гаалийн лаборатори барьцалдуулагч гээд байгаа холбогч бодист шинжилгээ хийсэн. Мөн 4-5  уул уурхайн лабораториуд түлшинд шинжилгээ хийхэд ямар нэгэн асуудалгүй гэж гарлаа.

-Сайжруулсан шахмал түлшийг хэдэн удаа шинжилгээнд хамруулсан бэ?

-МХЕГ, Уул уурхайн төв лаборатори, Олон улсын лабораториуудад шинжилгээнд хамруулсан. Мөн Солонгос, Япон руу шинжилгээнд явуулсан. Шинжилгээний дүгнэлт олон улсын стандартад нийцсэн агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг. CLICK TO TWEETАнх туршиж байхдаа 30,40 шинжилгээ өгсөн. Мэргэжлийн хяналтаас сар бүр хөндлөнгийн шинжилгээ хийж хяналт тавьж байсан. Манай улсын шахмал түлшний 2014 онд батлагдсан стандарт байдаг. Үүнийг сайжруулж энэ оны өнгөрсөн тавдугаар сард шинэчлэн дахин баталсан.

-Энэ зун бороо хур элбэгтэй байсан нь үйлдвэрлэж нөөцөлсөн шахмал түлшний чанарт нөлөөлсөн үү. Барьцалдуулагч бодисыг ус чийг нэвтрэхгүй газар хадгалах горимтой гэсэн?

-Та бүхэн мэдэж байгаа. Долоо болон наймдугаар сард тувт бороо орсон. Шахмал түлшний нэг онцлог нь бороонд норж болохгүй. Хэрэвзээ норох юм бол задарна. CLICK TO TWEETНаранд задгай хэт удаан байж болохгүй. Илчлэг нь буурах, бат бөх нь хэврэг болно. Үйлдвэрийнхээ талбай дээр давхарлаж хураагаад юмаар бүтээж байсан. Үүний дараа зургаан дүүрэг рүү тарааж, ачиж буулгасан. Анхнаасаа бороо шороонд хураагдаад удаан байсан түлш олон удаагийн ачилт зөөлтөөр бат бөх нь сулраад уутан дотор үйрмэг гарсан. Энэ асуудлыг яаж зохицуулж байна вэ гэхээр нунтагаа өөрт ойр байрлах цэгүүддээ буцааж өгөөд шинэ түлшээр солих…

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
Тасганы овооны дөрвөн замын уулзварыг маргааш хааж, шинэчилнэ
Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
Х.Батжаргал: Багшийн тоонд гар хүрэхгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
    10 цаг 35 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сард болно
    10 цаг 49 мин
  • Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
    11 цаг 22 мин
  • Тасганы овооны дөрвөн замын уулзварыг маргааш хааж, шинэчилнэ
    11 цаг 32 мин
  • Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
    11 цаг 41 мин
  • “Сүмбэр Цамхаг ХХК” Монголын таеквондогийн гэр бүлд нэгдлээ
    11 цаг 51 мин
  • Х.Батжаргал: Багшийн тоонд гар хүрэхгүй
    12 цаг 15 мин
  • ОБЕГ: Ойн 4 түймрийг унтраахаар ажиллаж байна
    12 цаг 45 мин
  • Монгол, Бутан хоёр улсын парламентын бүлгийн гишүүд хууль тогтоох байгууллагуудын хүрээнд туршлага судалж, хамтран ажиллана
    13 цаг 40 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    14 цаг 8 мин
  • Боловсролын салбар 4000 ажилтнаа цомхотгоно гэх мэдээлэл худлаа
    14 цаг 36 мин
  • М.Нарантуяа-Нара: МАН айлын яаманд асар бага мөнгө төсөвлөсөн
    14 цаг 58 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ирэх мягмар гарагт эхэлнэ
    15 цаг 14 мин
  • Увс, Дорнод, Дорноговь аймгийн наадамд шөвгөрсөн 16 бөхийн хоёрынх нь допингийн шинжилгээний хариу гараагүй байна
    15 цаг 36 мин
  • Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
    15 цаг 46 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
    16 цаг 11 мин
  • Г.Амартүвшин: Эрчим хүчний төрийн өмчит компанийн ТУЗ болон бүтээмжийн менежерүүдийг цомхотгоно
    16 цаг 14 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13171 болжээ
    16 цаг 37 мин
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
    17 цаг 1 мин
  • Шүтээн минь, “ICE TOP” чамтай ҮРГЭЛЖ ХАМТ
    17 цаг 21 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК