зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Чингис хаан" одонг Д.Доржготов, Жек Уэтерфорд нарт гардуулна

2022-11-23
0
ЖИРГЭХ

Төрийн дээд, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонгоор хэн энгэрээ мялаах нь өнөөдрийг хүртэл таамаг төдий байв. Харин хэдхэн хоромын дараа буюу 11 цагт  "Чингис хаан" одонгийн эзнийг зарлах юм. Энэхүү одонг АНУ-ын Монголч эрдэмтэн Жак Уэтерфордод хүртээж магадгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин өнөөдрийн мэдээллээр энэхүү одонг хоёр хүнд олгохоор болжээ. Тухайлбал,  Соёлын гавьяат зүтгэлтэн, академич Д.Доржготов, АНУ-ын Монголч эрдэмтэн Жак Уэтерфорд нарт гардуулах юм байна. 

Д.Доржготов нь 1957-1962 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд суралцаж, хөрс судлаач-агрохимич мэргэжил эзэмшжээ. Тэр цагаас хойш өдгөө хүртэл Монгол улсын ШУА, Газар зүй, геоэкологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, салбар, лабораторийн эрхлэгч, захирлаар тасралтгүй 60 жил ажилласан манай улсын  нэртэй эрдэмтэн юм. Д.Доржготов 1973 онд “Монголын хойд хэсгийн хөрсний газар зүйн үндсэн шинж, хээрийн хөрсний тодорхойлолт” сэдвээр дэд доктор, 1992 онд “Монгол орны хөрс” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Тэрээр 1998 онд академич цол хүртсэн юм. Д.Доржготов нь судалгааны ажлын үр дүнгээрээ 1974 онд “Монгол орны хөрсний 1:2500 000 машстабтай зураг”-ийг анх удаа зохиож хэвлүүлснээс хойш олон бүтээлээ нийтийн хүртээл болгосон бөгөөд эдгээр бүтээлүүдээрээ дэлхийн олон оронд үнэлэгдсэн газар зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн юм. Манай улс энэ жил “Монгол Улсын Үндэсний Атлас”-ыг шинэчлэн гаргасан. Эрдэмтэн Д.Доржготов дээрх бүтээлийн редактороор ажилласан юм. Үндэсний атлас нь монгол-англи хэлээр 1000 гаруй хувь хэвлэгдсэн бөгөөд нийт ‭246‬ зургийн тоон мэдээ, нэр, тайлбарыг шинэчилжээ. 

“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номыг бүтээгч Жэк Уэтерфорд нь АНУ-ын Өмнөд Каролина мужийн Колумбиад төржээ. Тэр Өмнөд Каролинагийн их сургуулийг 1967 онд улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд социологи, антропологийн чиглэлээр мастер, доктор хамгаалсан. Өдгөө Уэтерфорд Монгол болон Өмнөд Каролинад ирж очин амьдардаг юм. 

Тэрбээр 20 дугаар зууны сүүл үеэс Монголын түүх, соёлыг судалж эхэлсэн. Монгол Улсаас гадаадын иргэдэд олгодог Алтан гадас одонг түүнд 2006 онд шагнажээ. Түүнчлэн 2010 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хүндэт одон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн одон медалиар тус тус шагнагдаж байсан. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номд Чингис хаан бол ухаангүй, харгис хүн гэсэн ойлголтыг эсэргүүцэж, илүү алсын хараатай дүр зургаар гаргаснаараа онцлогтой. Монголын эзэнт гүрэн зөвхөн цус урсгаж, эмх замбараагүй байдал үүсгэж байсан гэхээс илүүтэй чөлөөт худалдаа, үзэл санааны шилжилт, шашны хүлцэнгүй байдлын эрин үеийг авчирсан гэж Уэтерфорд үзжээ. Түүний номууд өдгөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа уншигчдад Монголын эзэнт гүрнийг таниулж буй.

Д.Батчулуун

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сургууль, цэцэрлэгийн засвар, орон сууцны шугам сүлжээний засварыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Бүгд Найрамдах Итали улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (122.201.24.217)
    Үнэхээр нүдээ олжээ. Баяр хүргэе.
    2022 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шилээ (64.119.26.25)
    Нүдээ олжээ. Эрдэмтдийг ингэж бахархуулж байх хэрэгтэй.
    2022 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сургууль, цэцэрлэгийн засвар, орон сууцны шугам сүлжээний засварыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    13 цаг 47 мин
  • Бүгд Найрамдах Итали улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    14 цаг 12 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    15 цаг 0 мин
  • Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ
    15 цаг 17 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулахаар дэлхийн 21 орны шилдэг 43 мэргэжлийн баг бүртгүүлж, өрсөлдөхөөр боллоо
    15 цаг 20 мин
  • Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгий аймагт гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна
    16 цаг 0 мин
  • Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    16 цаг 20 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 39 мин
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
    17 цаг 13 мин
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
    18 цаг 6 мин
  • Б.Батбаатар: Бүтцийн өөрчлөлт зөв буруу эсэхэд дүгнэлт хийхээр ажлын хэсэг байгуулсан
    18 цаг 16 мин
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
    18 цаг 26 мин
  • Б.Цэнгэл: Нэр бүхий 9 компанийг татан буулгаж, нэгтгэх ажлыг зохион байгуулна
    18 цаг 39 мин
  • Завханчууд хямд шатахуун хэрэглэж эхэлнэ
    19 цаг 27 мин
  • “Дэлхийн спортын наадам” энэ сарын 7-17 ний өдрүүдэд БНХАУ-ын Чэндү хотноо болно
    19 цаг 31 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13157 болжээ
    20 цаг 5 мин
  • Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног үргэлжилж байна
    20 цаг 39 мин
  • ЗГ: Хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулна
    21 цаг 17 мин
  • Зуны улиралд ЦАГААН ИДЭЭ хэрэглэхийн ашиг тус
    21 цаг 24 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 68 мянган хүүхэд бүртгүүлээд байна
    21 цаг 58 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Голомт банкны картаар Shangri-la Ulaanbaatar-аас буцаан олголт аваарай
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
24 баримт
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК