Трансжендер мисс Б.Солонго “Miss universe” тэмцээний үндэсний ялагчийг тодруулахдаа хахууль авсан байж болзошгүй асуудлаар АТГ-т гомдол гаргаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Гоозүйн билэг тэмдэг болсон мисс хүн нийгэмд нөлөөлөл үүсгэж, тухайн байгаа орондоо нөлөөллийн ажил хийдэг. Гэтэл Монгол Улсын миссүүд улс орондоо ямар нөлөөллийн ажил хийж байсан бэ. Хүүхдүүдийн нүдийг хуурсан буяны ажил хийж мисс сэтэр зүүгээд явдаг болсон. Би 2018 онд Miss universe тэмцээнд оролцсон. Энэ тэмцээн маш сайхан тэмцээн боллоо гэсэн сэтгэгдлээр ялагчийг нь хүртэл хүлээн зөвшөөрч байлаа. Гэтэл уг тэмцээний ялагч 50-60 сая төгрөгийн авлигал өгч энэ тэмцээнд түрүүлсэн гэх мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газар мэдэгдсэн. Миссийн тэмцээний ялагчийг хахуулиар шийдээгүй байгаасай хэмээн бодож байна. Хэд хэдэн баримт бий. Жинхэнэ миссүүд эмч, багш, сэтгүүлч болсон байхыг үгүйсгэхгүй.
Миний бие 2018 онд дэлхийн хэмжээний шүүгч нараар шүүлгүүлээд, дэлхийн топ 10 трансжендер миссээр шалгарч байсан. Монголын нөхцөлд ямар шалгууртай явагддаг эсэхийг мэдэхгүй юм. Энэ тэмцээний зохион байгуулалтад оролцож байсан хүн ийм мэдээлэл өгч байгаа нь сэрдэх үндэслэл болж байна.
Энэхүү тэмцээнийг МҮОНТ-ын хөтлөгч Анхбаяр гээд залуу зохион байгуулдаг. Аливаа зүйлийн эх нь булингартай бол адаг нь булингартай гэгчээр Монголоос шалгарсан миссүүд олон улсын тэмцээнд амжилт гаргадаггүй" гэв.
Д.Батчулуун