Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг болон Гашуун сухайт хилийн боомтод ажиллаж амьдарч байгаа жолооч ард иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийж байна.
Мэдээлэлдээ "Манай улсад ковид-19-ийн шинжилгээ шаардлагагүй хэмээн үзэж байна. Тухайлбал, шинжилгээ авсан эмнэлгээс "шинжилгээндээ санаа зоволтгүй, Цагаан хадны шалган нэвтрүүлэх дээр ирээд залгаарай" гэсэн мессеж явуулсан. Харин очих замд шинжилгээний хариуг өөрчилсөн байсан. Надаас шинжилгээ авсан эмнэлгийн эмч, удирдлагууд намайг үл ойшоож, ирж байцаалт өг гэж сүрдүүлсэн.
Компанийн менежерт дургүй хүн бүрийг эерэг гэх шалтгаанаар ажлаас нь хөөх, цалин мөнгө, эрээсээр нь хохироож байна. Манай улсад шинжилгээ гэдэг зүйлээр мөнгө угааж, хөдөлмөрийн мөлжлөг явуулж байна.
Цагаан хад руу гарах гэхээр сөрөг байсан шинжилгээний хариу эерэг болчихдог. Тэгээд эмнэлэгт хэвтээд эмчлүүлэх гээд очиход шинжилгээний хариу сөрөг байна гээд хөөдөг. Ийм нөхцөл байдал үүсэж байна. Иймд шинжилгээ лабораторийн байгууллага татан буугдах хэрэгтэй. Энэ бол мянга мянган жолооч нараас ирж буй хүсэлт юм" гэв.
Д.Батчулуун