БНСУ-ын Умард Кёнсан мужийн Сонжу хотод барилга дээр ажиллаж байсан хоёр монгол иргэн барилгын нурангид дарагдаж бэртсэн тухай ГХЯ-наас мэдээлсэн. Осолд өртсөн иргэдийн нэгнийх нь биеийн байдал хэвийн, нөгөө иргэний биеийн байдал хүнд, ухаан ороогүй байсан юм. Харамсалтай нь биеийн байдал хүнд байсан иргэн өнөөдөр өглөө нас баржээ.
Тодруулбал, засвар хийж байсан байшингийн блок нурсанаас болж уг осол гарчээ.
Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтэс болон Пусан дахь КГ-аас осолд өртсөн иргэн болон ар гэрийнхэнд нь шаардлагатай туслалцааг үзүүлж байгаа аж.