2022 оны арваннэгдүгээр сарын 1-30-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирлыг өнөөдөр УИД-ээс Боловсрол суваг болон ebarimt аппликэйшнээр шууд дамжууллаа.
Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 36,662,995 баримт системд бүртгэгдсэнээс 37,203 азтан тодорлоо.
Тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 33,115
- 4 орон таарсан /40,000-100,000/: 3,676
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 372
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 37
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: 2
- 8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Супер азтаны сугалааны дугаар: DQ75270578