зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хороод сайн туршлагаа хуваалцаж, харилцан суралцаж байна

2022-12-15
0
ЖИРГЭХ

НЗДТГ-аас Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах” төсөлтэй хамтран есөн дүүргийн хороодын дунд “Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум-2022”-ыг зохион байгууллаа. Уг форум нь хороодын дунд сайн туршлагыг хуваалцах, тэргүүний арга, аргачлалыг дэлгэрүүлэх, бие биеэсээ суралцах, хамтдаа хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 

Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах” төсөл нь Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2015-2022 оны хооронд хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд харилцан суралцах арга зүйг ашиглан “Хороод шилдэг туршлагаа тодорхойлох, түгээн дэлгэрүүлэх, нутагшуулах нь” сэдэвт болзолт уралдааныг хороо, дүүргийн түвшинд зарласан. Ийнхүү 2022 оны нэгдүгээр сарын 13-наас арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилсэн болзолт уралдаанд нийт 180 хороо оролцож, 248 сайн туршлагаа тодорхойлсон байна. Эдгээр сайн туршлагаа www.manaikhoroo.mn системд бүртгэж, бусад хороотойгоо хуваалцсан юм. Болзолт уралдаанд амжилттай оролцож, сайн туршлагыг санаачлан нутагшуулсан, бусад хорооны сайн туршлагыг амжилттай нэвтрүүлсэн шилдэг зургаан хороог шалгаруулан, шагнал гардууллаа. 

Сонгинохайрхан дүүргийн II хорооны Засаг дарга Б.Гантуяа:

-Манай хороо хотын төвөөс нэлээд алслагдсан, гэр хороолол ихтэй. Бид “Цахим хороо-цахим хэсгийн ахлагчдын баг” гэх сайн туршлагаа 2019 онд санаачлан, өнөөг хүртэл хэрэгжүүлж байна. “Ковид 19” цар тахлын үед уг сайн туршлагаа түлхүү ашиглаж, хөгжүүлэн, бусдад сурталчлан таниулах арга зүйгээ зөв тодорхойлж чадсан. II хороо нь 11 хэсэгтэй бөгөөд хэсэг бүр цахим орчинд чатбот ажиллуулж, иргэд, оршин суугчдад мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэн, ажлаа тайлагнадаг болсон. Мөн төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх боломжтой болоод байна. Өмнө нь цаасан судалгаа авч, боловсруулдаг байсан бол одоо цахим хэлбэрт шилжсэнээр цаг хэмнэх давуу тал үүссэн. Бусад дүүргийн 16 хорооноос ирж бидний санаачилгатай танилцан, туршлага солилцсон. Бид дотоод хүний нөөцөө ч тогтмол хөгжүүлж байгаа. Тиймээс уг туршлагаа цаашид  илүү сайн хөгжүүлэх нөөц боломж бидэнд бий. 

Баянзүрх дүүргийн V хорооны Засаг дарга Б.Өнөрбаяр:     

-“Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум-2022”-д манай хороо амжилттай оролцож, болзолт уралдааны шилдгээр шалгарсандаа баяртай байна. Хороо бол иргэдэд анхан шатны төрийн үйлчилгээг хүргэдэг чухал нэгж. Тиймээс нийслэл дэх бүх хороо бие биеэсээ туршлага судалж, алдаатай оноотой талыг нь анзаарч, төрийн үйлчилгээг илүү түргэн шуурхай, чанартай хүргэх боломжийг бүрдүүлж байгаагаараа уг төсөл тун ач холбогдолтой. Бид “Иргэдэд онлайнаар үйлчлэх нь” хэмээх сайн туршлагыг нэвтрүүлж, чатбот үүсгэн, оршин суугчидтайгаа цахим орчинд шуурхай харилцах нөхцөлийг бүрдүүлсэн. V хороонд ихэнхдээ орон сууцны хорооллууд бий. Тиймээс мэдээ мэдээлэл түгээх, иргэний бүртгэл, халамж зэрэг төрийн үйлчилгээг цахимаар хүргэх боломжийг эхний ээлжид бүрдүүлсэн. Иргэд, оршин суугчид ч их сэтгэл хангалуун байгаа нь ажиглагддаг. Цаашид уг ажлаа илүү сайн хөгжүүлнэ.

Багануур дүүгийн V хорооны Засаг дарга Б.Мөнх-Учрал:

-Манай хороо энэ оны эхэн үеэс эхлэн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн хороодоос гаргасан сайн туршлагуудыг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэхээр зорьж ажилласан. Уг сайн туршлагуудыг нэвтрүүлэхээс өмнө бэлтгэл ажлаа ч сайн хангасан. Өөрөөр хэлбэл, хэсгийн ахлагч нараа компьютер, техник хэрэгсэл дээр ажиллуулах, төрөл бүрийн сургалтад хамруулах зэргээр хүний нөөцөө бэлдсэн. Тиймээс нэвтрүүлэхэд хүндрэлтэй зүйл үүссэнгүй.

САЙН ТУРШЛАГА САНААЧИЛСАН ХОРООД:

  1. Сонгинохайрхан дүүргийн II хороо “Цахим хороо-цахим хэсгийн ахлагчдын баг”
  2. Баянзүрх дүүргийн V хороо “Иргэдэд онлайнаар үйлчлэх нь”
  3. Сонгинохайрхан дүүргийн IX хороо “ Айл бүрд хогийн бункер”

БУСДЫН САЙН ТУРШЛАГЫГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛСАН ХОРООД:

  1. Багануур дүүргийн V хороо
  2. Сүхбаатар дүүргийн XX хороо
  3. Сүхбаатар дүүргийн XVII хороо тус тус шалгарав.

Мөн дүүргийн бүх хороог бие биеэсээ суралцах, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажилд идэвх санаачилгатай оролцож, дэмжиж ажилласан Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Хороо хариуцсан мэргэжилтнүүдийг шагнаж, урамшуулсан юм. Шагналыг НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг нар гардуулан өгөв.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
С.Жавхлан: Цаашдаа С.Жавхлан яг л хэвээрээ, байгаагаараа хамаг монголчуудынхаа төлөө харамгүй зүтгэх болно
Албан тушаалтанд хариуцлага тооцлоо
Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
    6 цаг 56 мин
  • Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    8 цаг 40 мин
  • Энэ сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 45 мин
  • С.Жавхлан: Цаашдаа С.Жавхлан яг л хэвээрээ, байгаагаараа хамаг монголчуудынхаа төлөө харамгүй зүтгэх болно
    9 цаг 6 мин
  • Албан тушаалтанд хариуцлага тооцлоо
    9 цаг 29 мин
  • Н.Батсуурь: Урам зориг авч байна. Шударга сайхан барилдаж, улам хичээх болно
    9 цаг 34 мин
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
    9 цаг 48 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
    10 цаг 2 мин
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
    10 цаг 24 мин
  • Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто замын төсөлтэй танилцлаа
    11 цаг 5 мин
  • Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна
    11 цаг 51 мин
  • ЭМЯ: Элэгний вирусаас шалтгаалсан элэгний эсийн хорт хавдар 2024 онд 0.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ
    12 цаг 47 мин
  • Өнөөдөр байдлаар 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
    12 цаг 58 мин
  • ЭМЯ: Сүүлийн гурван жилийн хугацаанд элэгний хавдрын 7023 тохиолдол бүртгэгдэж, 4948 хүн нас барсан
    13 цаг 16 мин
  • Чингис хаан банкны 2.4 тэрбум, Капитал банкны 1.2 тэрбумын үнэлгээ бүхий үл хөдлөхүүдийг НДС-ийн нэхэмжилсэн өр төлбөрт тооцон авахыг зөвшөөрчээ
    13 цаг 54 мин
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
    14 цаг 42 мин
  • Ойн чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт үргэлжилж байна
    15 цаг 19 мин
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
    15 цаг 39 мин
  • Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын хяналт, шалгалт Замын-Үүд боомтод үргэлжилж байна
    16 цаг 1 мин
  • Онцгойнхон 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
    16 цаг 7 мин
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын хяналт, шалгалт Замын-Үүд боомтод үргэлжилж байна
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
24 баримт
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК