
Apple компани Бээжин хотноо шинэ салбар дэлгүүр нээхээр болжээ. Энэ нь тус хотод байх гурав дахь, тус улсад байх зургаа дахь салбар болох юм. Шинэ дэлгүүрийг энэ хагас сайнд буюу 10-р сарын 20 өдөр нээх юм байна. Шинэ дэлгүүр нь тус компанийн Ази дахь хамгийн том дэлгүүр байх бололтой. Бээжингийн худалдааны гол гудамжны нэг болох ВангФүжингд байх бөгөөд шинэ дэлгүүрт iPhone 5 худалдаалах эсэх нь тодорхойгүй байна. Харин iPhone-ийн өмнөх бүх загвар, iPad худалдаалагдах аж.

Apple компани Бээжин хотноо шинэ салбар дэлгүүр нээхээр болжээ. Энэ нь тус хотод байх гурав дахь, тус улсад байх зургаа дахь салбар болох юм. Шинэ дэлгүүрийг энэ хагас сайнд буюу 10-р сарын 20 өдөр нээх юм байна. Шинэ дэлгүүр нь тус компанийн Ази дахь хамгийн том дэлгүүр байх бололтой. Бээжингийн худалдааны гол гудамжны нэг болох ВангФүжингд байх бөгөөд шинэ дэлгүүрт iPhone 5 худалдаалах эсэх нь тодорхойгүй байна. Харин iPhone-ийн өмнөх бүх загвар, iPad худалдаалагдах аж. Тус улсад ердөө таван албан ёсны дэлгүүр байгаа нь хангаж дийлэхгүй байгаа бололтой. Зах хотуудаар хуурамч бүтээгдэхүүн зардаг 300 гаруй дэлгүүр ашигтай ажиллаж байгааг харвал Apple дахиад зуун салбар нээсэн ч ихдэхгүй бололтой. Өнгөрсөн жил Хятадын гол хотын нэг КуньМингд хуурамч бараа зардаг 25 дэлгүүрийг нэг дор хааж байсан билээ.