
Хятад улс анхны цөмийн бөмбөгөө туршиж байсан газрыг олон нийтэд дэлгэн тавихаар болжээ. Олон жил нууцалж хамгаалж байсан уг газарт тухайн үед туршилтад орж байсан тоног төхөөрөмж бусад хэрэгслийн хамтаар үзмэрийн байгуулж жуулчдыг татах зорилгоор зохион байгуулж байгаа ажээ. Маланы бааз гэх газар байгаа уг туршилтын газрыг тохижуулахад зургаан сая юань зарцуулсан аж.. Уг туршилтын баазад хэрэглэж байсан өрөө тасалгаа, лабораторийг яг 50 жилийн өмнөх шиг хэвээр нь хадгалж байгаа аж.

Хятад улс анхны цөмийн бөмбөгөө туршиж байсан газрыг олон нийтэд дэлгэн тавихаар болжээ. Олон жил нууцалж хамгаалж байсан уг газарт тухайн үед туршилтад орж байсан тоног төхөөрөмж бусад хэрэгслийн хамтаар үзмэрийн байгуулж жуулчдыг татах зорилгоор зохион байгуулж байгаа ажээ. Маланы бааз гэх газар байгаа уг туршилтын газрыг тохижуулахад зургаан сая юань зарцуулсан аж.. Уг туршилтын баазад хэрэглэж байсан өрөө тасалгаа, лабораторийг яг 50 жилийн өмнөх шиг хэвээр нь хадгалж байгаа аж. Агаарын довтолгооноос хамгаалах 300 метрийн тунель, туршилтад өртсөн эд зүйлийг үзэж сонирхож болохоос гадна дурсгалын зүйл ч авч болох юм байна. 1964 оны 10-р сарын 16 өдөр Хятад улсын анхны цөмийн бөмбөг дэлбэрч байсан түүхтэй. Уг газарт радио идэвхт бодисын хэмжээ аюулгүй хэмжээнд байгаа гэж албаны хүмүүс мэдэгджээ. Иймэрхүү нууц баазууд ихэвчлэн цөлд байрладаг учраас зам тээврийн хувьд хүндрэлтэй байдаг аж. Тиймээс уг бааз уруу явах унаа, бааз орчимд байрлах зочид буудал, хоолны газар зэргийг зохион байгуулжээ.
Сэтгэгдэл (1)