
СТА Б.Навчаа “Би эмэгтэй хүн” киноны гол дүрд тогложээ. Эмэгтэй хүний амьдралыг харуулах уг киног С.Бэхбаатар найруулж, зохиолыг нь Г.Мөнхжаргал бичжээ. Киноны албан ёсны трэйлэр хараахан гараагүй ч таван янзын постер, таван өөр амьдралтай Б.Навчааг харуулснаас үзвэл тэрбээр дүрдээ нэлээн сайн ажилласан болохыг гэрчилж байна. “Би эмэгтэй хүн” кино ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ.

