Өвөрхангай аймгийн аравдугаарт тойрогт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү,
С.Чинзориг нарын нэрийг хасаж, АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт
нарыг нэр дэвшүүлэхээр болсонтой холбогдуулан өнөөдрөөс эхлэн МАН-ынхан
Төрийн ордны гадаа жагсаж байгаа.

Өвөрхангай аймгийн аравдугаарт тойрогт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын нэрийг хасаж, АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг нэр дэвшүүлэхээр болсонтой холбогдуулан өнөөдрөөс эхлэн МАН-ынхан Төрийн ордны гадаа жагсаж байгаа. Тэд маргааш “Хүчирхийллийн эсрэг тэмцье, хууль цаазаа хамгаалъя” эсэргүүцлийн жагсаалыг мөн зохион байгуулах гэж байгаа юм. Харин яг одоо МАН-ын удирдлагуудыг ЦЕГ-ын дарга Б.Билэгт хүлээн авч уулзахаар болжээ. Уулзалт ЦЕГ-ын хурлын танхимд болох юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)