
Улсын филармонийн гоцлол дуучин соёлын тэргүүний ажилтан С.Баттулга “Миний эх орон” бие даасан тоглолтоо хийх гэж байна.

Улсын филармонийн гоцлол дуучин соёлын тэргүүний ажилтан С.Баттулга “Миний эх орон” бие даасан тоглолтоо хийх гэж байна. Энэ нь түүний бие даасан дөрөв дэх тоглолт нь бөгөөд маргааш Соёлын төв өргөөнд болох юм. Дуучин С.Баттулга энэхүү тоглолтоороо “Миний” домгийн баяраа давхар хийнэ. “Миний эх орон” тоглолтод Улсын филармонийн симфони оркестр, Морин хуурын чуулга, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцох аж.
Д.Ундрах 24tsag.mn