Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрд шургалсан түр хүмүүсийн балаг

2023-1-09
0
ЖИРГЭХ

-Ковидын хуулиар томилогдсон АМГТГ-ын дарга Л.Баярмандал, УУХҮЯ-ны газрын дарга Б.Уянга нар хуулийг уландаа гишгэж гүйцлээ -

Төрд түр хүмүүс байх нь тун аюултай ажээ. Тэдэнд нэр төр гэж үгүй. Сайдаа л тойглохоос салбараа бол боомилно. Төрийн хууль түй ч хамаагүй. Томилсон албан тушаалтандаа үнэнч байх нь төрд зүтгэж буй хэлбэр гэж ойлгоно. Ийм хүмүүсийг Монголын төрөөс цэвэрлэх гэж уг нь их олон жил хичээсэн юм. Төрийн албаны тухай хуулийн тэр олон өөрчлөлт, шинэчлэлт гагцхүү ийм л ганц зорилготой байв. Гэвч зовлон болоход лам баяжиж, зуд болоход нохой зоолдогийн адилаар цар тахал тэдэнд дахин нэг боломж олголоо.

Төрийн албаны тухай хуулиар тогтоосон хатуу шалгуурыг алгасч, Ковидын хуулийн дагуу ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон ийм хүмүүсийн тэргүүн эгнээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга нар бичигдэнэ.

Тэдний үг нь ч, үйлдэл нь ч, бүр эс үйлдэл нь ч уул уурхайн салбарын хөгжлийг хэдэн жилээр хойш чангааж байна. Гэхдээ энэ тухай хойно дэлгэрэнгүй өгүүлэх учраас эхлээд нэг чимэгтэй мэдээ дуулгая. Шинэ он гармагц ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нэгэн мэдэгдэл хийсэн нь Ковидын буюу Цар тахлын тухай хуулийн үйлчлэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болсонтой холбогдуулан төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлөх тухай байсан. Энэ дагуу төрд түр шургалсан хүмүүс ажлаа өгнө. Тэдний дунд дээр өгүүлсэн Л.Баярмандал, Б.Уянга нар ч багтаж буй. Учир нь, тэдний хэн нь ч Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шалгуур, мерит зарчмаар шатлан энэ албанд томилогдоогүй учраас өчиггүй ажлаа өгөх ёстой. Буцах эхнэрт тугал нийлэх хамаагүй гэдэг шиг төрд түр ажиллахаа тэд мэдэж байсан гэсэн үг. Гаргасан үйлдэл, эс үйлдэл бүхэн нь ч ийн дүгнэхэд хүргэж байна.

Монголд хүн бус, хууль засаглах ёстой гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ярьдаг. Бас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байнга хэлдэг. УИХ-ын дарга Г.Занданшатар бүр зарчим гэж үздэг. Гэвч хуулийг гууль гэж боддог Л.Баярмандал, Б.Уянга нарын хүмүүс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шүүхийн шинэчлэл, шударга ёсны зарчмыг уландаа гишгэж байх юм.

Ганцхан жишээ өгүүлэхэд, 2019 оноос хойш хохирлоо Засгийн газраас нэхэмжилж буй уул уурхайн 20 гаруй компанийн асуудал байна. Илүү ойлгомжтой тайлбарлавал, өчнөөн хөрөнгө мөнгө, цаг хугаацаагаа зарцуулж улсын олгосон талбайд хайгуул хийж байсан компаниудын лицензтэй талбайг нэг л өдөр төр өөрийн тусгай хэрэгцээндээ авсан байгаа юм. Улс тусгай хэрэгцээнд авсан учраас газраа чөлөөлөхийг хувийн хэвшлийнхнээс шаардаж, хүн бус хууль засагладаг улс учраас аж ахуйн нэгжүүд ч чөлөөлсөн. Гэхдээ хүний хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрыг хурааж авч байгаа бол хайгуул хийхэд зарцуулсан цаг хугацааг нь биш юм гэхэд хөрөнгө мөнгийг нь буцааж олгох нь зүй ёсны асуудал. Ашигт малтмалын тухай хуульд ч энэ тухай маш тодорхой заагаад өгчихсөн байдаг. Гэвч хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар өнөөг хүртэл уул уурхайн 20 гаруй компанийг чирэгдүүлсээр байна. Эцэст нь, эдгээр компаниуд Монгол Улсын хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүх аж ахуйн нэгжүүдийн талд шийдвэр гаргаад байгаа юм. Гэтэл Улсын Дээд шүүхээс хүртэл уул уурхайн компаниудыг хохиролгүй болгож, нөхөн олговор олгохыг Засгийн газарт даалгаад байхад АМГТГ, УУХҮЯ өнөөг хүртэл үл тоосоор байгаа аж. Бүр тодорхой хэлбэл, АМГТГ-ын дарга Л.Баярмандал асуудлыг дарж, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга гацаадаг гэсэн үг.

Аль аль нь Цар тахлын хуулиар энэ албанд очсон хүмүүс. Хуулийн шалгуур хангаж, шатлан дэвшээгүй албан тушаалтнууд. Б.Уянга нь гадаадад сурч ирээд шууд л Газрын даргаар томилогдсон бол Л.Баярмандал нь төрийн албанд ажилласан жил нь хүрэхгүй хүн агентлагийн дарга болчихсон тууж яваа. Тиймээс ч тэд ажлаа мэдэхгүй байна уу, аль эсвэл нэгэнт чөлөөлөгдөх учраас тэр үү, салбарын ачааны хүндийг үүрэлцэж яваа 20 гаруй аж ахуйн нэгжийг санхүүгийн асар хүнд нөхцөлд авааччихаад огт хөдөлж өгөхгүй байна. Сонин шүү!?

Уг нь Монгол Улс төсвийн орлогынхоо гуравны нэгийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Эдийн засгийг урагш нь чирж, баялгийг хамгийн ихээр бүтээж яваа ганц салбар. Яамны хийгээд агентлагийн “Эрхэм зорилго”-д ч энэ салбарын хөгжлийг урагшлуулах тухай байдаг. Гэтэл салбарынх нь толгойд салбараа боомилсон хүмүүс сууж байгаа нь нөхцөл байдал ийн хүндрэхэд хүрээд байгаа юм. 

Улсын Дээд шүүх хүртэл эдгээр компаниудад хуулийн дагуу нөхөн олговор олгохыг даалгасан шийдвэр гаргаад байхад “Хууль ямар хамаатай юм бэ. Би хууль мэдэхгүй” гээд хэлээд сууж байдаг төрийн албан хаагч гэж байх уу? Харамсалтай нь, Монголд байна. АМГТГ-ын дарга Л.Баярмандал нь Дээд шүүхийн цагаан дээр хараар бичсэн шийдвэрийг өөрийнхөөрөө тайлбарлаад сууж байгаа бол, салбарын яамны Бодлогын газрын дарга Б.Уянга нь “Би хууль мэдэхгүй. Хууль хэнд хамаатай юм” гэж хувийн хэвшил рүүгээ дайрч байна гэх.

Угтаа хүн биш, хууль засагладаг улсад бол ийм байх боломжгүй. Гэвч Монголд шүүхийн шийдвэр хоёр янзаар үйлчлээд удлаа. Шүүгч алх цохиход иргэний гарт шууд гав зүүгдэж хоригддог бол, эрх мэдэлтнүүдэд, тэр тусмаа Засгийн газарт шүүхийн шийдвэр огтхон ч нөлөөлөхгүй байна. Энэ бол тун хортой. Шүүхэд итгэх итгэлийг мохооно. Эцэст нь, шүүх засаглал бүхэлдээ нурж мэдэх аюултай зүйл. Тиймээс ч шүүх шийдвэр гаргадаг, тэрийг нь хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг байх ёстой. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч үүнийг хэлдэг, сануулдаг, анхааруулдаг. Тиймээс Л.Баярмандал, Б.Уянга нарыг нэн яаралтай шүүхийн шийдвэрийг ягштал биелүүлдэг төрийн жинхэнэ албан хаагчдаар солих ёстой.

Тэгэхгүй аваас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зориод байгаа “Хүн бус, хууль засагладаг” нийгэм цогцлохгүй. Ерөнхий сайдын сануулаад байдаг зарчим ч нурна. Ямар боловч эдгээр аж ахуйн нэгжийн асуудал өдгөө Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн сонорт хүрсэн бөгөөд тэмцлийн хэлбэрт шилжихэд бэлэн буйгаа ч уурхайчид илэрхийлээд байгаа юм байна. Арга ч үгүй шүү дээ. Шүүхийн эцсийн шийдвэр гарчихаад байхад албан тушаалтнууд үзэмжээрээ нөхөн олговорыг нь олгохгүй хав дараад суугаад байхад Сүхбаатарын талбай дээр жагссан ч буруутгах юмгүй.

Юм уг нь их энгийн. Бүгд л хууль, дүрмийнхээ дагуу явчихдаг бол асуудал үүсэхгүй. Харамсалтай нь, халаасны хулгайчид очиж үйлчилдэг Монголын хууль төрийн нэрээр шийдвэр гаргагчдад огт хүрэхгүй байдаг нь энэ мэт жишээнээс харагддаг. Тийм болоод л Улсын Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардахад “Шүүхийн шийдвэрийн биелүүлэх ёстой юм уу?” гэж гайхаж асуудаг албан тушаалтнуудтай улс болчихоод байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь хүртэл шүүхийнхээ бус, Засгийн газрынхаа харьяа агентлаг учраас гүйцэтгэх засаглалаас хууль биелүүлэхийг шаардаж албан бичиг шидэхээс өөрийг хийж чадахгүй явна. Даргаасаа хууль биелүүлэхийг шаардахаар дарга нь загнаад л өнгөрдөг гэх үү дээ. Үнэхээр хүн бус, хууль засагладаг улсыг бүтээх гэж байгаа бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Та шүүхийн шинэчлэлийг хийхдээ ч энэ асуудлыг бодолцож үзэх учиртай юм.  

Үргэлжлэл бий...

Г.Зул

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.183.186)
    Хаха төрд шургалсан хувалзнуудаасаа сал
    2023 оны 01 сарын 09 | Хариулах
  • зочин (64.119.30.210)
    Г.Зул чи ямар пялдага новш вэ Сүр данзанг маш их магтаж оруулж дээ
    2023 оны 01 сарын 09 | Хариулах
  • zochin (43.242.241.151)
    баярмандал мэргэжлийн, туршлагатай ажилтан, хүн болгоныг дорд үзэх нь дэмий байх,
    2023 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    10 цаг 56 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    11 цаг 51 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    12 цаг 11 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    12 цаг 11 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    13 цаг 11 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Өчигдөр 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Өчигдөр 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Өчигдөр 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Өчигдөр 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК