Гадаа цас орж, хасах хэм рүү дөхөж байна. Ийм үед нимгэн хувцастай явснаас ханиад, шуухитнаа тусах нь элбэг. Дөнгөж ханиаж эхлэх үед хамар хоолой сэрвэгнэх, битүүрэх, шархирах шинж тэмдэг илэрнэ. Энэ үед нь гэрийн нөхцөлд хялбар аргаар хэрхэн эмчлэх вэ?
Хамрын ханиад, шуухитнаа туссан үед дараах энгийн аргуудаас өөрсдөө хэрэглэхийг зөвлөж байна.
1. Зуун настын уусмалаас 3-5 дуслыг хамрын нүхэнд ээлжлэн дусааж, массаж хийсний дараагаар нусаа нийж, цэвэрлэх ба өдөрт 4-5 цагийн зайтай , 5-7 хоног дусаана.
2. Гаатай тос: Даарсан үедээ гаатай тосыг хөмсөгний дээд талд, чамархай болон хамартаа түрхэнэ. Гавар болон гаатай тосны алийг ч хэрэглэж болно.
3. Даарсан үедээ хагас аяга халуун усанд 5 дусал иод хийж, сайтар хутгаад ууна.
4. Мөн иодийг шууд хамрын нүхээр ээлжлэн үнэрлэж болно.
6. Улаан манжинг чанаж, шүүсийг нь халуун ууна.
7. Архаг ханиадны үед шар будааг буцалган бүлээн шүүсээр нь хамрыг зайлж угаана.
8. Стакан халуун усанд 4 гр сод, 5 дусал иод хийж хутгаад ам, хамрыг зайлна.
9. Орос маягийн саун бол маш их хөлс ялгаруулдаг бөгөөд халуун баннад улаан лууванг үрж бага зэрэг зөгийн бал, давстай хольж хийнэ.
11. Стакан халуун усанд 1 цайны халбага далайн давс хийж хамрын нүхийг зайлж угаана.
12. Чацарганытос 30 гр, календулынуусмал 20 гр, какао 15 гр, зөгийн бал10 гр, зөгийн лав 5 гр хольж сайтар хутгана. Бэлдсэн бэлдэцнээсээ давуунд шингээж 20 минутын турш хамартаа бигнүүр хийнэ.
13. 250 мл усанд эвкалиптийн уусмалаас 10 гр, зефир 20 гр-ийг хийж буцалган, өдөрт 2-3 удаа хамрыг зайл
14. Чацарганыг нухаж сайн няцлаад 200 гр усанд 10гр-ыг хийж 30 минут буцалгана. Үүнийг хоолны халбагаар өдөрт гурван удаа уугаарай. Цагаан гааны буцалсан шүүсийг мөн ууж болно. Том хүн таван ширхэг янлуйг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр уувал хий ханиалга дарагдана.
15. Урьдчилан сэргийлэхийн тулд гарын ариун цэврийг сахих, нус цэрээ ил задгай хаяхгүй, халдвартай хүнээс зайлсхийх, бохир, хүйтэн агаар шууд амьсгалахгүй, даарахгүй, хувцас, гэр байр, ажлын газрын дулааныг тохируулах хэрэгтэй.

Сэтгэгдэл (1)