Зөвлөлдөх уулзалт "Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэ үеэр иргэд асуулт асууж, хариулт авлаа.
Ховд аймгиын иргэн н.Барсүрэн асуулт асуулаа. Тэрбээр "Хүүхдийн бодолд сургуулиа төгсөөд хот орно гэх ганцхан бодол байна. Энэ бодлыг өөрчилж байж түгжрэл саарна. Одоогийн энэ хандлагыг өөрчилөхөд багш нар, төр засаг, эцэг эх нөлөөлөх ёстой. Энэ сэтгэл зүйн асуудлыг төвлөрлийг сааруулах бодлогод хэрхэн тусгаж байгаа вэ?" гэв.
Хариулт: Улаанбаатар хот руу аль насны бүлгийнхэн их тэмүүлж байна вэ гэх судалгаагаар залуучууд, залуу гэр бүл хүүхдүүдээ аваад тэмүүлж байна. Тэр хүмүүс орчин үеийн үйлчилгээ бүхий хотыг хүсэмжилж байгаа юм. Тийм хот нь ганцхан Улаанбаатар хот. Улаанбаатар хоттой өрсөлдөхүйц хот алга байна. Тиймээс орон нутгийн түвшинд Улаанбаатар хоттой өрсөлдөхүйц хотуудыг босгож ирэх ёстой. Энэ бол төвлөрлийг сааруулах том гарц юм" гэв.
Д.Батчулуун