Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Сар шинийн баярын өдрүүдэд авто замын нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сар шинийн баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Даваа гарагт буюу битүүнд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Харин баасан гарагаас дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлнэ.
Мэргэжилтнүүд энэ жил автомашины дугаарын хязгаарлалт хийх шаардлагагүйгээр зохицуулах боломжтой гэж үзсэн. Түгжрэл, ачаалал тэнцвэртэй байгаа.
Зарим хэсэгт зах, худалдааны төвийн ачаалалтай холбоотойгоор зам түгжирч байна. Нэгдүгээр сарын 21-ний өдөр Зайсан тойруу, Дүнжингаравын замын зарим хэсэг ХААИС-ийн хойд уулзварт хөдөлгөөн зохион байгуулалт хийснээр эерэг нөлөө үзүүлсэн. Тогтмол, жигд хурдаар тэнцвэртэй зорчих боломжтой үр дүн гарсан" гэв.
Д.Батчулуун