"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын талаар Зөвлөлдөх зөвлөлийн дарга, гишүүд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Зөвлөлдөх зөвлөлийн хувьд асуумжийг боловсруулсан, зохион байгуулсан. Мэргэжлийн түвшинд явуулах ажлыг Үндсэний статистикийн хороо гүйцэтгэсэн байгаа. Статистикийн хорооноос гурван зүйлийн тайлан дүнг гаргаж өгнө.
- Санал асуулгын нэгтгэсэн дүн
- Үйл явцтай холбоотой дэлгэрэнгүй тайлан
- Зөвлөлдөх уулзалтын бичлэг, дууг хүлээлгэн өгөх юм. Эдгээрийг олон нийтэд нээлттэй болгоход асуудалгүй хэмээн бодож байна.
Эдгээрийг бэлэн болсны дараа УИХ-ын 80 дугаар тогтоолд заасны дагуу бид зөвлөмж боловсруулна. Ингээд зөвлөмжөө УИХ-д хүлээлгэн өгнө. Мөн цаашид энэхүү зөвлөлдөх санал асуулгын хэрхэн сайжруулах талаар хэд хэдэн санал, зөвлөмж гарах байх хэмээн найдаж байна. Санал асуулгын хувьд улсын хэмжээнд хоёр дахь нь. Харин дэлхийн хэмжээнд 120 удаа санал асуулга явуулж байсан жишиг байна. Иргэдээс өөрсдөөс нь санал гарвал зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах боломжтой байдаг" гэв.
Д.Батчулуун