Монгол Улсын Ерөнхий сайдын албан айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын Засгийн газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулсан билээ.
"GCF буюу Уур амьсгалын ногоон сан"-тай хийсэн уулзалтаар Удирдах зөвлөлийн хурлыг ирэх 10-р сард Монгол Улсад хийхээр төлөвлөн хурлын бэлтгэл ажлын төлөөлөгчид гуравдугаар сарын эхээр Монгол Улсад хүрэлцэн ирэхээр тогтлоо.
Өнөөдрийн уулзалтанд Уур амьсгалын ногоон сангийн Удирдах хорооны менежер Мухамед Халил болон Гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал С.Оюун дарга нар оролцлоо.