зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Хөдөөгийн нэгдсэн эмнэлгийг бэхжүүлэх нь төвлөрлийг сааруулахад нөлөөлнө"

2023-2-17
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн салбарт сумын нэгдсэн эмнэлэг статустай зургаан газар бий. Хэнтий аймгийн Бор-Өндөр, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Ховд аймгийн Булган гэсэн байнга оршин суугчийн тоо нь 10 мянга давсан, дээр нь ирж очих хүн олонтой сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх үүргийг нэгдсэн эмнэлэг хүлээдэг.

Эдгээр сумын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой уулзаж, салбарын шинэчлэл орон нутагт хэрхэн хүрч буй болон, хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлуудынхаа талаар ярилцлаа.
Сумын нэгдсэн эмнэлгийн хувьд анхан шат болон нэгдсэн эмнэлгийн аль ч шатлалд хамаардаггүйгээс зарим нэг үйл ажиллагаанаас  орхигддог нь хүндрэл учруулж байна гээд Хархорин, Замын-Үүдэд байгуулсан Эрүүл мэндийг дэмжих төвийг нэгдсэн эмнэлэгтэй сум бүрт байгуулбал эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эрт илрүүлэг, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллахад хэрэгтэй байна. Түүнчлэн хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхэд оношлогооны болон хагалгааны дуран, бактериологийн лаборатори, компьютерт томографын аппараттай болох зэрэг эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийн дэмжлэг хэрэгтэй байгааг сайдад танилцуулсан. 

Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн үр шим чамлахааргүй ч улам боловсронгуй болгож, зарим нэг тохируулгыг хийх хэрэгтэй гэсэн С.Чинзориг сайдын саналыг хөдөөгийн нэгдсэн эмнэлгүүд дэмжиж байгаа гээд хамгийн наад зах нь сумын нэгдсэн эмнэлэг гарааны тэгш бус нөхцөлтэй буюу улсын төрөлжсөн эмнэлгүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдтэй нэг шатлалд санхүүжиж буй нь зарим талаар хүндрэл учруулж байна гэсэн. Тухайлбал, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч гэрээлээгүй, чадамжгүй, хүний нөөцгүй гэх шалтгаанаар санхүүжилт хасагддаг ч яаралтай тулгамдсан үед гэмтлийн болон тархины мэс заслуудыг орон нутагт хийж байгаа.
Түүнээс гадна нэгдсэн эмнэлгийн статустай учир барилга байгууламж, обьект ихтэй нь тогтмол зардалд шууд нөлөөлж, санхүүжилтийн 30 хүртэл хувийг ус, халаалт, тогтмол зардалд зарцуулж, ажилчдынхаа цалинг нэмэх боломжгүйд хүрч байна. Сэлэнгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгт төмөр замын хуучин эмнэлгийн барилгуудыг шилжүүлсэн нь байр савны багтаамжийн хувьд сайжирсан ч 1950-аад оны зарим барилгыг засч тордоод ч засал авдаггүй зэрэг олон хүндрэл учирч байна гэсэн.  Замын-Үүд 20 гаруй мянган хүн амтай. Өдөрт хилээр орж гарч буй зорчигч 10-аад мянга гэхээр эрүүл мэндийн байгууллагын ачаалал маш их. Ялангуяа осол их гардаг учраас гэмтлийн мэс заслын зэрэг нарийн мэргэжлийн эмч хэрэгтэй болдог. Хилийн боомт учраас гаднаас элдэв халдварт өвчнийг оруулахгүй, орж ирсэн тохиолдолд гүн рүүгээ алдахгүйн тулд тандалт судалгааг өргөн хүрээнд хийх  Халдвартын эмнэлэг бүтцээрээ ажиллах шаардлага байгааг дуулгав.
Хөдөөгийн нэгдсэн эмнэлгүүдэд тулгамдаж буй томоохон асуудал нь ажиллагсдын үндсэн цалингийн ижил бус түвшин, нийгмийн хамгаалал, орон сууцны хангамж. Энэ нь хүний нөөцийн тогтворгүй байдалд хүргэдэг тухай ярьж байлаа.

Тулгамдаж буй асуудлынх нь талаар эмнэлэг тус бүр дээр сонссоны дараа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд, эрүүл мэндийн даатгал, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой баримталж буй зарчим, зорилго чиглэлийнхээ талаар мэдээлэл өгч, хөдөөгийн нэгдсэн эмнэлгүүдийг бэхжүүлэх нь төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний давхардлыг арилгахад тустай тул бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллана гэв.
С.Чинзориг сайд нэгдсэн эмнэлэгтэй сумдад багийн эмч нартай холбоотой гардаг асуудлуудыг авч үзэх, парк шинэчлэл хийх, боломжит тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, хүний нөөцийг зохистой бодлого явуулах зэрэгт ЭМЯ анхаарч байгаа гэдгийг хэлээд үйл ажиллагааг нь дэмжиж эмнэлэг бүрт хоёр ширхэг суурин компьютер өгөхөөр болсныг дуулгалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    4 цаг 39 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    4 цаг 41 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    4 цаг 52 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    7 цаг 34 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    8 цаг 7 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    9 цаг 11 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    10 цаг 35 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    14 цаг 27 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    14 цаг 50 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    15 цаг 4 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    15 цаг 15 мин
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
    15 цаг 56 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    17 цаг 49 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    Уржигдар 21 цаг 19 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    Уржигдар 14 цаг 22 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    Уржигдар 09 цаг 35 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    2025-07-10
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    2025-07-10
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК