Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2023 оны нэгдүгээр сарын танилцуулгыг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов танилцууллаа.
Тэрбээр "Улсын хэмжээнд 15 түүнээс дээш насны 1,2 сая хүн ам ажиллаж байна. Тухайлбал, ажиллагчид 1,2 сая болж өмнөх оны мөн үеэр 31,1 мянгаар өссөн үзүүлэлттэй байна. Харин өмнөх сараас 33,2 мянгаар буурсан байна.
- Бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 5,2 хувиар өссөн
- Уул уурхайн олборлолт өмнөх оны мөн үеэс 6,5 хувиар өссөн
- Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн
- Боловсруулах үйлдвэрлэл 24,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Харин Барилгын салбар өмнөх оны мөн үеэс 18,4 хувиар буурсан
- Боловсролын салбар өмнөх оны мөн үеэс 6,4 хувиар буурсан
- Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа өмнөх оны мөн үеэс 5,3 хувиар буурсан
- Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа өмнөх оны мөн үеэс 4,7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна" гэв .
Д.Батчулуун