Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2023 оны нэгдүгээр сарын танилцуулгыг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов танилцууллаа.
Тэрбээр "Өмнөх оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 204.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Мөн өмнөх улирлаас 32.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ тус улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.4 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 20.4 мянган төгрөгөөр буурсан байна.
Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 51.1 мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлсэн. Өрхийн сарын дундаж мөнгөн орлогод:
- цалин хөлсний орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 7.8 нэгж хувиар,
- хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлогын эзлэх хувь 1.3 нэгж хувиар нэмэгдсэн.
Харин тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь 4.8 нэгж хувиар,
- хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 3.4 нэгж хувиар,
- бусад орлогын эзлэх хувь 0.9 нэгж хувиар буурсан байна" гэв.
Д.Батчулуун