XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан, ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Энэ өдөр нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.
Тэрбээр соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарт 26 жил ажиллаж буй бөгөөд өдгөө 25 дугаар суваг телевизийн Мэдээний албаны нэвтрүүлэгч, дуу оруулагчаар ажиллаж байна.