Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -29...-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -22...-27 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хараа, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -12...-17 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр голын хөндийгөөр -8...-13 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -2...-7 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-25 градус, бусад хэсгээр -13...-15 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.
Сэтгэгдэл (1)