Өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Шастины
нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж буй барилгад бетон зуурмаг
шахаж байсан кран осолдсоны улмаас ойролцоох замын гарцаар гарч явсан 12
настай хүүхдийн дээрээс нурж амь насыг нь хохироосон хэрэг гарсан.

Өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж буй барилгад бетон зуурмаг шахаж байсан кран осолдсоны улмаас ойролцоох замын гарцаар гарч явсан 12 настай хүүхдийн дээрээс нурж амь насыг нь хохироосон хэрэг гарсан.
Охины 49 хоног өнгөрсөний дараа буюу өнгөрсөн даваа гаригт түүний аав мэдээлэл хийсэн юм. Тэрээр мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж байгаа мэдэгдсэн. Тэгэхдээ “Би бол эцэг хүн. Тэгэхээр МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр сая гаруй хүний аав. Тиймээс би түүний зүрхэнд хүрэхээр захиа хүргүүлж байна” гэсэн билээ. Энэ дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж охины аавыг өнөөдөр хүлээн авч уулзах гэж байна. Уулзалтын талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)