
Амьд тархины эд эсийг агуулдаг шинэ микрочип бүтээсэн байна. Тархитай чип гэж нэрлэгдэж байгаа уг хэрэгсэл нь хүний тархины нэг хэсэг мэт хэвийн ажиллах ёстой юм байна. Одоогийн байдлаар орлуулан бүтээж чадахгүй байгаа хүний биеийн нэг хэсгийг бүтээхэд дэвшилтэт алхам боллоо гэж судлаачид үзэж байна. Флоридагийн Драпер лабораторийн био-инженер Анил Ачюта хэлэхдээ “Уг тархитай чип нь ухаалаг гар утас зэрэгт байгаатай огт адилгүй. Энэ бол хархнаас авсан амьд эстэй чип. Бид тархины мэдрэлийн дохио дамжуулах чанарыг ашиглаж байгаа.

Амьд тархины эд эсийг агуулдаг шинэ микрочип бүтээсэн байна. Тархитай чип гэж нэрлэгдэж байгаа уг хэрэгсэл нь хүний тархины нэг хэсэг мэт хэвийн ажиллах ёстой юм байна. Одоогийн байдлаар орлуулан бүтээж чадахгүй байгаа хүний биеийн нэг хэсгийг бүтээхэд дэвшилтэт алхам боллоо гэж судлаачид үзэж байна. Флоридагийн Драпер лабораторийн био-инженер Анил Ачюта хэлэхдээ “Уг тархитай чип нь ухаалаг гар утас зэрэгт байгаатай огт адилгүй. Энэ бол хархнаас авсан амьд эстэй чип. Бид тархины мэдрэлийн дохио дамжуулах чанарыг ашиглаж байгаа. Гүйцэтгэх үүрэг, учирч болох бэрхшээлийн талаар манай судалгаа явагдаж байна. Бид тархины эсийн саажилт, артерийн судасны хатуурал зэрэг асуудлыг шийдэх хэрэгтэй. Туршилт амжилттай болбол Альцгеймерийн өвчин зэргийг эмчлэх боломжтой болох юм. Чип бүр мэдрэлийн эс агуулж байгаа. Тархиын эсүүдэд мэдээлэл хадгалагдсан байгаа. Уг чипийг суулгаснаар тархины систем бие биедээ хэрхэн мэдээлэл дамжуулдаг болохыг нарийн тогтоох боломжтой болно. Ингэснээр мэдрэлийн олон өвчнийг эдгээх юм ” гэжээ. Тэдний инженерийн баг хархны эсийн оронд хүний эсийг суулган турших ажлаа эхлүүлээд байгаа. Энэ төслийн бас нэг зорилго нь мансууруулах бодис хүний тархинд хэрхэн үйлчилж байгааг тогтоох явдал юм.