Хоёр жил завсарлаад байсан сагсан бөмбөгийн “Залуучуудын улсын аварга”-ын тэмцээнийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо анх удаа амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн тэмцээнд хотын багуудаас гадна хөдөө орон нутгийн багууд буюу Дорноговь, Увс, Эрдэнэт, Архангай, Багануур зэрэг орон нутгийн хүүхдүүд ирж оролцсон нь залуучуудын аварга шалгаруулах тэмцээн хэр хүлээгдэж байсныг харж болно. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “I chuk” ХХК ажилласан бөгөөд тэмцээний аваргын төлөө эрэгтэй 19 баг, эмэгтэй найман багийн нийт 400 орчим тоглогчид өрсөлдсөн юм. Ширүүхэн болсон тэмцээн өнгөрсөн бямба гаригт аваргаа тодруулсан бөгөөд өсөх ирээдүйтэй баг болох “TLG13” баг алтын төлөө тоглолтонд “ОТИС” багийг буулган авснаар шинэ аварга боллоо.

Харин эмэгтэй багуудын аваргын төлөө “МУИС” болон “Багануур” багууд өрсөлдсөнөөс эцсийн мөчид “МУИС” баг ялалт байгуулж энэ жилийн тэмцээний охидын аваргаар шалгарсан. Дэд аваргууд өргөмжлөл, медаль, 500 төгрөгийн эзэн болсон. Мөн тэмцээний хүрэл медалийн эздээр “Эрдэнэдрийлинг RIGS” (Эрэгтэй) болон “ОТИС” багууд шалгарлаа.
Нийт тэмцээнд оролцогчдоос шилдэг тоглолт үзүүлсэн “TLG13” багийн А.Гансүх, “МУИС” багийн О.Болор-Эрдэнэ нар тэмцээний шилдэг тоглогчоор тодорлоо. Түүнчлэн шилдэг дасгалжуулагчаар “МУИС” багийн Ц.Цэвэрбал, “Увс” багийн Д.Нямжав нар шалгарсан бол тус тэмцээний шилдэг гарааны таван тоглогчийг мөн тодруулсан. Эрэгтэй шилдэг гарааны таван тоглогчоор Г.Чинбат (TLG13), Э.Дөлгөөн (TLG13), Мөнхнасан (Эрдэнэдрийлинг RIGS), Жавхлан (Эрдэнэдрийлинг RIGS), Тогтохбаяр (Увс) нар шалгарсан бол охидоос О.Болор-Эрдэнэ (МУИС), Чимэддолгор (МУИС), Ө.Болормаа (Мон Алтиус), Мөнхжаргал (Багануур), А.Өнөрзаяа (МУБИС) нар бусдаас илүү тоглолт үзүүлж шилдэг гарааны таван тоглогчдод багтлаа.