Загвар өмсөгчдийн “New Face 2013” тэмцээн удахгүй болно
Загвар өмсөгчдийн “New Face
2013” тэмцээн удахгүй болно
“Эра модель”
агентлагаас жил бүр уламжлал болгон зохиодог оны шилдэг рекламны дүр төрх, шинэ
загвар өмсөгч тодруулах “New face” уралдаан удахгүй болох гэж
байна. Хүүхэд залуучуудын
гоо зүйн хөгжлийн Эра төвөөс хүүхэд
залуучуудын й соёл хүмүүжил, гоо сайхан, биеэ хэрхэн зөв авч явахтай холбоотой
олон тэмцээн уралдаануудыг зохион байгуулсаар ирсний нэг нь “NEW FACE” юм. Тус
уралдааны зорилго нь залуусын гадаад болон дотоод гоо сайхнын талаархи ойлголтыг өргөжүүлэхэд оршдог. Дэлхийн мисс тэмцээний оролцогчид болох Б.Батцэцэг, Э.Сэлэнгэ Топ модель Э. Сэлэнгэ,О.Уянга, Шилдэг загвар өмсөгч М. Хэрлэн М.Сэлэнгэ,
Гэрэлчулуун Санжмятав, Ганзориг, Фото модель,
хөтлөгч Учрал, Энхзаяа, Мөнхжаргал гээд
бүгд уг тэмцээнээс загварын гараагаа
эхэлж байсан билээ.
Т.Хулан