зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тарьсан моддоо услахгүй бол ургахгүй: ТАРЬЯ, ТОРДЪЁ, УСАЛЪЯ

2023-4-16
0
ЖИРГЭХ

НҮБ-ын индэр дээрээс Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” эхлүүлэхээ зарласнаас хойш хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд 17 сая гаруй модыг Монгол орон даяар шинээр тарьсан байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хөдөлгөөн эрчимтэй ингэж урагшлахын сацуу тооноос гадна үр дүн хэр байгаа вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар шинээр тарьж ургуулсан мод бутыг эхний 2-3 жил эргэж тойрч усалгаа хийж байх ёстой, услахгүй орхивол ургахгүй байх эрсдэл нь улам өндөр болно.

Харин хавартаа, бас намартаа тарьсан мододдоо цэнэг усалгаа хийж чадвал ургах магадлал нь 90 гаруй хувь болж нэмэгддэг. Модыг тариад орхих бус тарьсныхаа дараа цэнэг усалгаа хийж байх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд ийн хэлж буй. Тэгж байж төрийн тэргүүний дэлхийн индэр дээрээс амласан тэрбум мод Монгол орны хөрсөнд ургана, тэгж байж Монгол Улс хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилтоо хэрэгжүүлж чадна. Харин тарьсан модоо услахгүй бол тарьсан тоо нь тэрбумд хүрч болох ч ургаж үлдэх нь түүнийхээ тал хувьд ч хүрэхгүй байх эрсдэл бий.

Нэг үгээр бол “Услахгүй бол ургахгүй” л гэсэн үг ээ. Залуус л дандаа соргог байдгаараа, залуус л дандаа манлайлж байдгаараа мэргэжилтнүүдийн энэ үгийг хэрэгжүүлэхээр “Моддоо усалъя” хаврын цэнэг усалгааны аяныг орон даяар энэ амралтын өдрүүдээр эхлүүллээ. Социал демократ Монголын залуучуудын холбооны санаачлан эхлүүлж байгаа энэ аян сарын турш үргэлжилнэ.

Тодруулбал, тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан 17 сая моддын цэнэг услагагааг энэ хугацаанд хийхийг залуус уриалан өөрсдөө манлайлан оролцож буй юм. СДМЗХ бол 21 аймаг 330 суманд салбартай, 41 мянган гишүүнтэй үндэсний хэмжээний байгууллага. Тарьсан модоо тордъё, усалъя, хамгаалъя хэмээн уриалсан энэ аяныг энэ бүх салбар зөвлөлийн гишүүд нэгэн зэрэг эхлүүлж байгаа юм. Манай сурвалжлах хэсэг Сонгинохайрхан дүүргийн XIV хороо буюу Баруунсалааны Бумбатын рашаан руу очиж тарьсан модоо тордож, услах аянд нэгдлээ. Нийслэлээс тэрбум мод үндэсний хөдлөгөөний хүрээнд мод тарих хэд хэдэн байршил гаргасны нэг нь Бумбатын рашаан байсан юм. Бумбатын рашаанд өнгөрсөн жил 2000 мод иргэд, аж ахуйн нэгжүүд тарьсан байсан бол СДМЗХ-ны санаачилгаар хаврын цэнэг усалгааг өчигдрөөс эхлүүлж буй юм. Хаврын цэнэг усалгааг санаачлан хэрэгжүүлж байгаа СДМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан нарын сэтгэгдлийг уншигч Танаа хүргэе.


Н.Учрал: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг өнгөрсөн хугацаанд олон аж ахуйн нэгж, иргэд дэмжин ажилласны хүрээнд богино хугацаанд 17 сая гаруй мод тарьсан байна.

Олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзаж байхад “ Танай төрийн тэргүүний санаачилсан энэ хөдөлгөөн ирээдүйдээ оруулж байгаа маш том хувь нэмэр, үүний цаанаа ногоон хөгжил ногоон эдийн засаг том агуулга явж байгаа. Олон улсын төвшинд  эерэг манлайлал болж байна” гэдгийг хэлж байгаа. Ийм сайхан санаачилга эхлүүлээд хэрэгжүүлж байхад цааш нь услаад тордоод ургуулах хэрэгтэй гэдгийг залуус манлайлаад “Хаврын цэнэг усалгаа” аяныг эхлүүлж байна.

Манай холбоо үндэсний хэмжээний Залуучуудын байгууллага. 41 мянган жинхэнэ гишүүнтэй. Яг одоо Монгол орон даяар “Моддоо усалъя аян зэрэг эхэлж байгаа. Бидний хувьд Бумбатын рашаанд тарьсан 2000 моддын хаврын цэнэг усалгааг хийж байгаа бол СДМЗХ-ны 41 мянган гишүүн Монгол орон даяар дүүрэг бүртээ, сум бүртээ яг энэ мөчид тарьсан модоо услаж, тордож, ургуулахаар нэгдэж байгаа. Энэ хавар өмнө тарьсан 17 сая модоо усалж, тордож, ургуулахад анхаарахаар эрч хүчтэй хөдөлмөрч, эерэг өөрчлөлтийг түгээж эхлүүлж байна”. 

 

Б.Галсан: “СДМЗХ 2023 оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 10-ны хооронд “Моддоо усалъя” аяныг 330 сум, 9 дүүргийн хэмжээнд санаачлан хэрэгжүүлэхээр эхлүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг манай байгууллага ингэж дэмжиж хаврын цэнэг усалгааны аяныг анх удаа зохион байгуулж байна. Дараа дараагийн жил хаврын цэнэг усалгааны аяныг манай холбоо хариуцан уламжлал болон зохион байгуулдаг болохоор төлөвлөн ажиллаж байгаа. Хаврын цэнэг усалгааг яг энэ цаг хугацаанд хйих нь маш чухал байдаг. Үүнээс цааш хөрсний ус, хур тунадас зэргээс шаардлагатай усалгаагаа аваад явчихдаг. Статистикаар 10 мянган мод тарилаа гэхэд усалгаа сайн хийвэл 8-9 мянга нь ургадаг. Хэрвээ хаврын цэнэг усалгааг хийж чадахгүй бол энэ арван мянган модны 2-“ мянга нь л байгалийн шалгаралаараа ургадаг юм байна. Тэгэхээр мод тарьсан л бол услах нь зөв зүйтэй юм байна аа гээд СДМЗХ санаачлаад үндэсний хэмжээнд эхлүүлж байна”. 

Ийн хаврын цэнэг усалгаа СДМЗХ-ны санаачилгаар Монгол орон даяар эхлэлээ. Услахгүй бол ургадаггүй бол харин услаад тордоод байвал тарьсан модод түм түмээрээ ургаж, Бумбатын рашаан бум буман мододтой болж ногоон ирээдүй ойрхон байх буй за. Тэгж чадвал 2050 онд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүгээ тэг болгох амлалтаа хэрэгжүүлсэн Монгол улс дэлхийн улсуудтай нүүр бардам харилцах биз ээ. Хэдийгээр манай улсын ялгаруулж байгаа хүлэмжийн хий дэлхийн нийт улс орны ялгаруулж байгаа хүлэмжийн хийн ердөө 0.1 хувийг эзэлдэг ч энэ нь хүн ам хийгээд эдийн засагтайгаа харьцуулахад өндөр үзүүлэлтэд ордог учир дэлхийг дэлдийлгэж байж амалсан тэрбум мод, хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэг болгох амлалтад хүрэхийн төлөө хүн бүр хичээх нь зүйн хэрэг. Ингэхийн тулд тарьсан мод бүрээ тордъё, арчилъя, усалъя.

О.Балдан-Очир

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ
Ноён уулын Дархан цаазат газарт хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоолоо
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.93)
    Манай ерөнхийлөгч гоё ах шүү..
    2023 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    12 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ
    23 мин
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
    27 мин
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
    47 мин
  • Ноён уулын Дархан цаазат газарт хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоолоо
    1 цаг 35 мин
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Завхан аймагт ажиллаж байна
    1 цаг 38 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
    1 цаг 45 мин
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна
    1 цаг 50 мин
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
    1 цаг 52 мин
  • Г.Занданшатар: Төсвийн төслийг нээлттэй хэлэлцүүлэх нь хөрөнгө оруулалтыг зөв хуваарилахад чухал үүрэгтэй
    2 цаг 16 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13284 болжээ
    2 цаг 21 мин
  • Монголчуудын уламжлалт хооллох ухаан: Аль улиралд ямар хүнс хэрэглэх вэ?
    2 цаг 26 мин
  • Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 34 байршилд 100.9 км авто замыг шинэчилж дууслаа
    3 цаг 10 мин
  • Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1.3 сая сурагч суралцана
    3 цаг 14 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    3 цаг 16 мин
  • Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл албан ёсоор эхэллээ
    4 цаг 5 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв
    19 цаг 53 мин
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
    20 цаг 41 мин
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
    20 цаг 50 мин
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
    21 цаг 3 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК