Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар сарын 12-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13284 болжээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-47 хүн
- Хөнгөн – 10
- Дунд – 35
- Хүнд-2 нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13203, гэрээр эмчлүүлж буй 24, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 96710 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5013 хүрсэн байна. Мөн 0-4 насны 2994, 5-9 насны 1712 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.