

Моцарт Вена хот дахь гэртээ энэхүү төгөлдөр хуурыг бараг өдөр бүр есөн жилийн турш тоглохдоо 50 гаруй хөгжим бичжээ. Моцарт төгөлдөр хуураа Вена хотын төгөлдөр хуур хийдэг Энтон Уокероос 1782 онд худалдан авч байв.
Алдарт хөгжимчин Венид амьдардаг байсан боловч Австри, Туркын дайн эхэлсний улмаас төгөлдөр хуураа аван хотоос нүүжээ. Моцартыг 1791 онд нас барахад түүний төгөлдөр хуурыг ууган хүү Карл Томаст өвлүүлэн үлдээжээ. Харин Томас Сүмийн хөгжмийн холбоонд хандивласан байв.
Одоо энэхүү төгөлдөр хуур Австрийн Салзбург хотын үнэт дурсгалын нэг хэсэг боллоо.
Д.Идэр