
Булган аймгийн Хангал суманд халдварт боом өвчин гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Булган аймгийн Хангал суманд халдварт боом өвчин гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Үүнээс хойш буюу хорио цээрийн дэглэмийн хугацаанд нэмж өвчлөл гараагүй тул 24-нөөс эхлэн дэглэмийг цуцалсан байна. Харин Орхон аймгийн Жаргалант суманд үхрийн хорт салст халуурал өвчин гарч, голомтын бүсэд 30
хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэмийг тогтоогоод байгаа юм.
Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар болон мэргэжлийн албадаас гарсан ажлын хэсэг байнгын болон хөдөлгөөнт постонд хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Д.Ундрах 24tsag.mn