Монголын Залуучуудын Холбооноос Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн
газрын асуудлаар “Паркаа аваръя” хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа. Саяхан
болсон “Паркаа аваръя” нээлттэй хэлэлцүүлгийн дараа олон байгууллага,
хувь хүмүүс болон төрийн бус байгууллагууд уг ажлыг дэмжиж байгаагаа
илэрхийлэх болжээ.

Тэдний нэг Монголын Сурагчдын Холбооноос өнөөдөр “Ангийн дарга нарын чуулга уулзалт”-ыг санаачлан зохион байгуулсан бөгөөд энэ уулзалтын үеэр 1400 ангийн дарга нар “Паркаа аваръя” хөдөлгөөнийг дэмжихээр боллоо. Энэ ажлын хүрээнд хүүхдүүд паркаа ямар байгаасай гэж хүсч мөрөөддөгөө харуулсан гар зургийн болон зохион бичлэгийн уралдаан зарлаж байгаа юм байна. Хүүхдүүдээс ирсэн бүтээлээр үзэсгэлэн гаргах аж. Түүнчлэн хүүхдүүд уг хөдөлгөөнийг дэмжиж байгааг илэрхийлсэн гарын үсэг цуглуулах ажлыг улс орон даяар зохион байгуулах гэнэ. Паркийн гол эзэд болсон хүүхдүүд маань ханатлаа тоглох тоглоомтой, зугаалах ногоон цэцэрлэгтэй жинхэнэ гоё парктай болохыг хүсч байна.