Гаалийн ерөнхий газрын даргыг энэ долоо хоногт солино

Сүүлийн үед Гаалийн ерөнхий газрын даргыг солих асуудал олны анхааралыг татаад буй. Гэхдээ тус байгууллагын одоогийн дарга Д.Цэвээнжавын оронд хэн очих, томилгоо хэзээ хийгдэх нь мэдэгдэхгүй байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр энэ долоо хоногийн бямба гариг буюу маргаашийн Засгийн газрын хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын даргын асуудал тодорхой болох гэнэ. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногт тус байгууллага шинэ удирдлагатай болохоор боллоо.
Ихээхэн хэл амтай энэ байгууллагын даргаар хэд хэдэн хүний нэр яригдаж байсан. Харин сүүлийн үед УИХ-ын гишүүн асан А.Мурат, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд асан Б.Ариунсан нарын нэрс хүчтэй яригдаад эхэлсэн. Тэгэхээр энэ хоёр эрхэмийн нэг л Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдох болов уу.
Сэтгэгдэл (7)