
"Нон-шим" компанийн бэлэн
болон аягатай гоймонгуудад зургадугаар сард хийсэн шалгалтаар дээрх
зөрчил илэрч, нэн даруй зөрчлийг арилгах арга хэмжээ авах шаардлага
хүргүүлсэн ч компанийн зүгээс өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй
ажээ. Иймээс хэрэглэгчдэд анхааруулан сануулах үүднээс БНСУ-ын хэвлэл
мэдээллийн хэрэгслээр энэ талаар эхлэн цацаж эхэлсэн. Халуун
усанд хурдан дэвтэж идэхэд бэлэн болдог бүх төрлийн бэлэн гоймонг
Цельсийн 350-400 градусын өндөр халуунд чанаж үйлдвэрлэдэг байна. Ингэж
бэлтгэх явцад гоймонд хүний биед хорт хавдар үүсгэгч “Benzopyrene”
хэмээх бодис үүсдэг болохыг илрүүлжээ. Нэг кг бэлэн гоймон тутамд
2,0-4,7 микрограмм “Benzopyrene” бодис агуулагддаг юм байна. Энэ нь
хэвийн хэмжээнээс 3-7 дахин их гэнэ. Солонгосын Хүнс ба Эмийн газраас тус гоймонгийн найрлаганд бензопирин хортой бодис байна гэж мэдэгдсэний дагуу тус улсын парламент ажлын хэсэг гарган шалгаж эхлээд байгаа төдийгүй Тайвань, Япон, Хятад улсуудад зах зээлээс эргүүлэн татах ажиллагаа явагдаж байна. Жич: Худалдаа эрхлэгчид болон худалдан авагчид тус гоймонг худалдахгүй байх, худалдан авсан бол хэрэглэхгүй байхыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газараас анхааруулж байна. Өнөөдрөөс эхлээд худалдааны төвүүдээр энэ төрлийн бэлэн гоймонг худалдахгүй аж.
Сэтгэгдэл (4)