
Их Британийн хэсэг эрдэмтэд ДОХ-ын халдвар байгаа эсэхийг үзэх боломжтой шингэн тестер бүтээжээ. Шингэний өнгөний өөрчлөлтөөр эхний дүгнэлтийг хийж болох уг тестер нь хэрэглэхэд хялбар гэж үнэлэгдэж байгаа аж. Хэрэв халдвартай бол хөр хөх өнгөтэй, халдвар байхгүй бол улаан өнгөтэй болдог байна. Туршилтыг удаан хугацаанд хийж байгаа бөгөөд зарим тохиолдолд дОХ-ын халдвар тээгч эхний шатандаа байгаа хүнийг илрүүлж чадахгйү байгаа юм байна. Дээжийн уургийн бүтцээс шалтгаалж хариу урвал үзүүлэн өнгөө өөрчилдөг уг шингэн тестер цаашид хавдар, бэлгийн замын халдварт өвчнийг хүртэл түргэн хугацаанд илрүүлэх боломжтой ирээдүйтэй тестер гэж шинжээчид дүгнэж байна. Үнийн хувьд одоогийн тестерээс 10 дахин хямд байх бололтой.

Их Британийн хэсэг эрдэмтэд ДОХ-ын халдвар байгаа эсэхийг үзэх боломжтой шингэн тестер бүтээжээ. Шингэний өнгөний өөрчлөлтөөр эхний дүгнэлтийг хийж болох уг тестер нь хэрэглэхэд хялбар гэж үнэлэгдэж байгаа аж. Хэрэв халдвартай бол хөр хөх өнгөтэй, халдвар байхгүй бол улаан өнгөтэй болдог байна. Туршилтыг удаан хугацаанд хийж байгаа бөгөөд зарим тохиолдолд дОХ-ын халдвар тээгч эхний шатандаа байгаа хүнийг илрүүлж чадахгйү байгаа юм байна. Дээжийн уургийн бүтцээс шалтгаалж хариу урвал үзүүлэн өнгөө өөрчилдөг уг шингэн тестер цаашид хавдар, бэлгийн замын халдварт өвчнийг хүртэл түргэн хугацаанд илрүүлэх боломжтой ирээдүйтэй тестер гэж шинжээчид дүгнэж байна. Үнийн хувьд одоогийн тестерээс 10 дахин хямд байх бололтой. Үүнийг зохион бүтээгч доктор Роберто э ла Рика хэлэхдээ “энэ бол бүх нийтийн эрүүл мэндэд маш сайн нөлөө үзүүлнэ. Бид халдварыг тархаахгүй байх боломжийг бий болгож байна. Учир нь үдэшлэг дээр танилцсан эсрэг хүйсийн этгээдээс шүлсний болон бусад төрлийн дээжийг шингэнтэй саванд хийгээд харахад л түүнд ямар нэг халдварт өвчин байгаа эсэхийг тогтоох боломжтой болно. Энэ бол цардуулаар давсны иодыг шалгахтай адил амар зүйл. Гэхдээ энэ тестерийг илүү албан хэрэгцээнд, хил гааль дээр ч юм уу хэрэглэнэ гэж найдаж байна” гэжээ.