
Өчигдөр Канадын зарим мужуудад болсон хүчтэй элсэн шуурга АНУ-ын хойд мужууд руу чиглэж байгаа тул тус улсын зарим хотод аюулгүй байдлын арга хэмжээ авч эхлээд байна. Тухайлбал Нью-Иоркийн хөрөнгийн бирж болон тус хотод байдаг Насдак хөрөнгийн бирж өнөөдөр үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Тэд АНУ-ын бусад вальютын гүйлгээнд оролцогч байгууллагууд болон Засгийн газрын албаны хүмүүстэй зөвшилцөж байж ийм шийвэр гаргасан байна. Цаг уурчдын мэдээлж байгаагаар энэ догшин шуурга Нью-Иорк хотыг хамгийн түрүүнд нөмрөх тул иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс түр хугацаагаар завсарлаж байгаа нь энэ аж.
Үүнээс гадна Нью-Иорк хот руу нислэг үйлддэг ОХУ-ын "Аерофлот" компани бүх нислэгүүдээ цуцалжээ. АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама ч өнөөдөр болон маргаашийн сонгуулийн кампанит ажлаа цаг агаарын байдлаас болж цуцлаад байна.